А.Пагмасүрэн: ЭЕШ-д бэлтгэх сурагчдад хамгийн хямд сургалтыг манайхаас явуулдаг
Монголын сурагчдын холбооны ЭЕШ сургалтын албаны дарга А.Пагмасүрэнгээс сургалтын талаар тодрууллаа.
-Монголын сурагчдын холбооноос ЭЕШ-ийн шалгалтад зориулсан сургалт явуулдаг юм байна. Энэ талаараа тодруулаач...?
-Манай байгууллагаас долоон жилийн хугацаанд сурагчдад зориулж сургалт явуулж байна. Хүүхдүүдийг зөвхөн хичээлээр бэлтгээд зогсохгүй элсэн орох хүсэлтэй байгаа сургуульд нь зуучилдаг. Тухайлбал МУИС, МУБИС , СУИС , АШУҮИС , БХИС гэх мэт их сургуулийн дотоод хөтөлбөрүүд болон сургалтын явц, үйл ажиллагаатай нь нарийчлан танилцуулдаг. Манай сургалтыг улсын нэг, хоёр, гуравдугаар зэрэгтэй улсын болон олон улсын олимпиадад амжилттай оролцдог мэргжлийн багш нар заадаг. Үүнийг бид давуу талаа болгодог.
-Сургалтын төлбөр ямар үнэтэй вэ?
-Хүүхдийн байгууллага боловсролд маш бага үнийг тогтоох ёстой гэж бид үздэг. Нийслэлийн хэмжээнд дундаж болон амжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүд сургалтад хамрагдах боломж тааруу байдаг. Гэвч тэд суралцах, сургалтад хамрагдах эрхтэй. Тийм учраас нэг хичээл сонгосон хүүхэд сарын 45 мянга, хоёр хичээл 75 мянга, гурван хичээл 90 мянга, дөрвөн хичээл 100 мянга гэсэн үнийг тогтоож өгсөн. Энэ бол харьцангуй хямд үнэ. Үүний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй болон амжиргааны түвшингөөс доогуур орлоготой айл өрхийн хүүхдүүдийг бид цаашдаа дотоодын болон гадаадын их дээд сургуулиудад дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийг ч нээж өгдгөөрөө давуу талтай.
-Хичээллэх цагуудын сонголт ямар байх вэ?
-1, 3, 5 дахь өдөр үдээс хойш Математик Англи хэл хими гэсэн хичээлүүд ордог. Амралтын өдөр хими, биологи, монгол хэл, математик, физик гэх мэтчилэн долоон хичээл ордог.
-Сургалтанд бүртгүүлэх хүүхдүүд хаана хандах вэ?
-Монголын Залуучуудын Холбооны нэг давхарт 104 тоотод Монголын сурагчдын холбоо байрлаж байгаа. Ирээд бүртгүүлэх боломжтой. Мөн сургалтын албаны 89062787 88169834 99602099 эдгээр утасаар холбогдож болно.