Хөгжлийн банкийг “нэгжинэ”

761
Хөгжлийн банкийг “нэгжинэ”Хөгжлийн банкны шинэ удирдлагууд томилогдоод удаагүй байгаа ч ойрын өдрүүдэд шалгалтад дарагдаад тун завгүй болжээ. Хэдийгээр Засгийн газраас Хөгжлийн банкийг санхүүжүүлэхэд зориулан нэг их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар болсон ч одоогоор энэ ажлаас илүүтэйгээр өмнөх удирдлагуудынхаа хийсэн ажлын тайлан, мэдээллийг бэлтгэх ажил Хөгжлийн банкныхныг түргэн авахуулсан гэнэ. Улсын Прокурорын Ерөнхий газраас АТГ, ЦЕГ-тай хамтран Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах хамтарсан ажлын хэсэг гаргасан байна. 

Эдийн засаг, хөгжлийн яам, Хөгжлийн банкны удирдлагууд албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-д шалгагдаж байгаа учраас тус банкны үйл ажиллагаанд хууль хүчний байгууллагаас зайлшгүй шалгалт хийх ёстой гэж үзсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, АН-ын гишүүн Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн мөрдөх байцаах ажиллагаа явуулж буй юм.
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>