Тэйвс шигшээгээ сольсон уу?

626
Тэйвс шигшээгээ сольсон уу?Үндэсний хоккейн лигийн "Чикаго Блэк Хоукс" багийн довтлогч Жонатан Тэйвс АНУ-ын шигшээгийн цамцтай зургаа даруулжээ. 

Канад залуу багийнхаа анд Патрик Кэйнтэй Залуучуудын дэлхийн аваргын төлөө өрсөлдсөн Канад, АНУ-ын аль баг нь ялах талаар бооцоо тавьжээ. 

Нутгийн залуус нь ялагдсан болохоор Тэйвс ийн АНУ-ын шигшээн тоглогч болон хувирчээ.

"Өнөөдрийн ялалт сайхан байлаа. Мөн америк залуус маань ч Залуучуудын дэлхийн аваргад сайхан түрүүллээ. Одоо бүгд Тэйвс тооцоогоо хэрхэн барагдуулсныг харж болно" хэмээн Кэйн Твиттер хуудсандаа жиргэсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>