Мялзан өвчнөөр бөхөнгийн сүргээ үхүүлээд дуусах нь

1062

Мялзан өвчнөөр бөхөнгийн сүргээ үхүүлээд дуусах нь

 

789. Энэ бол 2017 оны нэгдүгээр сарын 15-ны байдлаар устгасан бөхөнгийн сэг зэмийн тоо. Үүний цаана устгаагүй хэдэн зуу, үхлээ хүлээн тийчилж буй хэчнээн олон бөхөн Говь-Алтай, Ховд аймгийн 11 суманд байгааг мэргэжлийнхэн ч хэлж чадахгүй байна. Өнгөрсөн жил 13 орчим мянга байсан бөхөнгөөс ирэх хавар гэхэд хэд нь үлдэхийг, хэчнээнийг нь мялзан өвчний халдвараар алдахыг тооцоолох боломжгүй байна.

 

Олон улсын жишигт тухайн тархац нутагт мялзан өвчин гарсан тохиолдолд нийт бог малын 70-85 хувь нь үхдэг аж. Хэрвээ энэ жишиг монгол бөхөнд нүүрлэвэл дэлхийд нэн ховор уг амьтан бараг устана. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд, Д.Оюунхоролыг БОАЖ-ын сайд байх үед монгол бөхөн устгаж үгүй болно гэсэн үг. Шадар сайдын тушаалаар БОАЖЯ, МХЕГ, ОБЕГ, Мал эмнэлэг үржлийн газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, эрдэмтэн судлаачдын баг өнгөрсөн өдрүүдэд Улаан номонд орсон, дэлхийд нэн ховор монгол бөхөнгөө мялзан өвчнөөс хэрхэн хамгаалах вэ, уг өвчнөөр өвчилсөн бөхөнг бусдаас нь тусгаарлах боломж бий эсэх, бог малд дахин халдварлуулах эрсдэдээс хамгаалах, бод малд уг өвчний шинж тэмдэг илэрч байгааг тогтоох, бусад тууртан ан амьтан мялзангийн халдвар тээгч болохоос сэргийлэхийн тулд хэрхэх, үүнд хэчнээн төгрөг зарцуулах талаар хуралдлаа.

 

Тэдний хуралдаанаас гарсан шийдвэр, төсвийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцэх учиртай юм. Гэвч бодит шийдэл гарч чадах болов уу. Ийн эргэлзсэнд учир бий.

 

ХОНЬ, ЯМААНД ТУССАН МЯЛЗАНГ БҮРЭН АРИЛГАЛГҮЙ ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМЭЭ БУУЛГАСАН ЮМ БИШ БИЗ

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Ховд аймгийн Онцгой байдлын газар "Хэд хэдэн бөхөн үхсэн байна” гэх дуудлага ирснээр бог малын гоц халдварт мялзан өвчний шинж тэмдэгтэйгээр бөхөн үхсэнийг мэргэжлийн байгууллагынхан анх мэдсэн байдаг. Үүнээс cap хүрэхгүй хугацааны өмнө Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бог малын мялзан өвчинд тавиад байсан хорио цээрийг тавьж, "Энэ бүсэд мялзан өвчний аюул намжсан” хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тус аймгийнхан бог малд гарсан мялзан өвчнийхөө голомтыг бүрэн гүйцэт устгаагуй, сэг зэмээ ариутгаж, олиггой бупаагүйгээс тууртан амьтдад уг халдвар тархсан гэсэн үг юм. Хэдийгээр дээрх аймгийн удирдлагууд, онцгой байдал, мал эмнэлгийнхэн "Малаа бүрэн вакцинжуулж, мялзангаар халдвардаж үхсэн бог малыг бүрэн устгалд оруулсан” хэмээж байгаа ч Монголд өмнө нь гарч байгаагүй, тэр тусмаа тууртан амьтан халдварлаж байгаагүй мялзан газар авч, бөхөнгийн сүрэгт аюул учрууллаа.

 

Тиймээс Ховд, Говь-Алтай аймгийн удирдлага, холбогдох албаныхан өнгөрсөн аравдугаар сард тус аймгуудад гарсан мялзан өвчинтэй хэрхэн тэмцсэн, бүрэн гүйцэт дарж, халдварыг устгаж байж хорио цээрийн дэглэмийг цуцалсан эсэх, зарцуулсан төсөв, хийсэн ажлаа олон Улсаас одорхой хэмжээний хөрөнгө гаргаж, алба хаагч, мэргэжилтнүүд хүч хөдөлмөр гаргасан нь тодорхой. Дээрх ажлын хэсгийнхэнд ирсэн мздээллээр Ховд, Говь-Алтай аймгийн нутагт өдгөө 350 мянган тоо толгой бог малыг вакцинжуулаагүй байгаа аж. Тиймээс вакцинжуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэхээр ярилцаж байгаа юм байна. Үүнээс гадна мялзан өвчний өөр нэг аюул нь гаднын орнуудад гарч байсан туршлагаар тухайн бог мал мялзан өвчний халдвар авсан ч вакцин хийлгээд эдгэрсэн бол төл нь уг өвчний халдвартай төрех магадлал өндөр байдаг аж. Тиймээс ирэх хавар дээрх аймгийн, ялангуяа мялзан өвчний голомт байсан сусдын төл малд дахин сорилго явуулах, халдвар дахин дэгдэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатайг албаныхан учирлаж байлаа.

 

БӨХӨНГ АВРАХАД 700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ ГЭВ

Мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхний гол шийдэх ёстой зүйл уг өвчинтэй тэмцэх, бусад мал, амьтанд халдварлуулахгүй байхаас сэргийлэх, үхсэн бөхөнгийн сэг, зэмийг усггахад зориулащах төсвийг тодорхой, бодитой гаргах. Үүний хажуугаар ямар арга зам, шийдэл байгааг ярилцаж, зөвлөмж, таниулга, салбар бүртээ үүрэг чиглэл өгөх. Ийм чиглэлээр ажилласан Ажлын хэсгийнхэн өчигдөр дээрх ажилд зарцуулах төсвөө хэлэлцсэн юм. Говь-Алтай аймгаас тус аймгийн хэмжээнд зарцуулах төсвийг урьдчилсан байдлаар 564.3 сая төгрөг гэсэн бол Ховд аймгийн удирдлагууд 800 сая төгрөг гэх төсөв гаргасан байсан юм. Үүнийг мэргэжлийн байгууллагынхан болоод БОАЖЯ-ны төлөөллүүд төсөв, зарцуулалтыг хасаж, хоёр аймагт нийтдээ 700 гаруй сая төгрөгийн төсөв байхаар төлөвлөж байгаа гэсэн юм. Өөрөөр хэлбэл, мялзан өвчний голомтыг устгах, бусад тууртан, бог малд халдварлахаас сэргийлэх, сэг зэмийг нь устгахад дээрх төсөв хоёр аймагт хүрэлцэнэ хэмээн албаныхан үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. ШАРГЫН ГОВЬ РУУ ХАЛДВАР ТАРХВАЛ БӨХӨНГИЙН СҮРЭГ ХИАРНА Одоогоор Ховд аймгаас урд сумдаас Говь-Алтай аймгийн Шарга сум хүртэлх бүс нутгийг мялзангийн голомт хэмээн тодорхойлоод байгаа. Тэгвэл уг халдварын тархалт өдөр өдрөөр хүрээгээ тэлж өчигдрийн байдлаар Шаргын говиос 14 километрийн цаана мялзангаар үхсэн бөхөн хэд хэдээрээ олдсон байна. Өөрөөр хэлбэл, мялзангийн халдвар авсан бөхөн бөхөнгийн сүргийн гол бүс нутаг болох Шаргын говь руу ойртож байна гэсэн үг. Үүнийг тус хуралдаанд оролцож байсан мэргэжлийнхэн "Халдвартай бөхөн Шаргын говь руу орвол тэнд байгаа эрүүл, бөөнөөрөө байгаа сүрэг тэр чигтээ туснa . Тиймээс Шаргын говь руу халдвартай бөхөн ойртуулахгүй , явуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. зэрлэг амьтныг хорьж, буцааж хөөх зэрэг арга нь үр дүн багатай. Тиймээс хоорондын зай нь бага байнгын пост гаргаж, Шаргын говь руу дөхсөн бөхөн, бусад тууртанг буцааж хөөх аргыг эхний ээлжинд хэрэглэх нь зүйтэй. Харин постонд гарах хүмүүсийг мотоциклоор хангах хэрэгтэй” гэсэн юм.

 

УСТГАЛ ХИЙСНИЙ ДАРАА АРИУТГАЛ ХИЙНЭ, ХИЙХГҮЙ

Ажлын хэсгийнхэн мялзан өвчнөөр үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгахдаа ариутгал, халдваргүйжүүлэг хийх эсэх дээр нэлээн маргав. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн төлөөллүүд "Мялзан өвчний вирүс нь хүйтэнд тэсвэргүй учраас төсөв гаргаж, ариутгалын бодис, халдваргүйжүүлэгт их хэмжээний хөрөнгө зарах хэрэгтүй” гэсэн юм. Харин малын эмч, мэргэжилтнүүд "Хэдийгээр нас бие гүйцсзн тууртанд уг виурсын халдварыг давж гарах боломж бий гэж байгаа ч энэ нь манайд анх удаа гарч байгаа халдвар учраас бид туршиж үзэж болохгүй юм. Бөхөнгөө устаж үгүй болсны дараа ингэж болохгүй байжээ

 

Тэгээд ч амьд организмд 200, үхсэн мал, амьтны сэг зэмд 26 хоног вирус нь хадгалагддаг гэдэг. Тиймээс ариутгал, халдваргүйжүүлгийг журмын дагуу хийсэн нь зөв. Гэхдээ хлорын шохойг ариутгалд ашиглахгүй байсан нь зүйтэй. Олон улсын байгууллагаас уг шохойг хүн, малын ариутгалд ашиглахгүй байхыг хориглосон” гэсэн юм.

 

Одоогоор Хүйсийн говьд устгалын найман цэг, бөхөнгийн тархац, бэдчээрийг ажиглах найман пост ажиллаж байгаа аж. Гэсэн ч төсөв мөнгөгүйн улмаас хол газар явж ажиглалт хийж чадахгүй, хүн хүч хүрэлцэхгүй байгаа аж. Олон улсын амьтан хамгаалах байгууллага, нийгэмлэгүүдээс бөхөн судлаач, мялзан өвчний үед ажиллаж байсан туршлагатай эрдэмтэн, судлаачдыг урьж, хамтран ажиллахаар болж байгаагаа талууд илэрхийлж байсан юм.

 

Үүнээс гадна өөр нэг чухал зүйл нь одоогоор уг халдварын улмаас үхээд байгаа бөхөнгийн экологийн нас, хүйсийг тодорхойлж чадаагүй байгаа аж. Энэ нь бөхөнгийн сүргийн аль насныханд халдвар илүүтэй тархаж, хор хөнөөл учруулж байгааг мэдэх боломжгүй гэсэн үг юм.

Ямартай ч мялзан өвчнөөр үхсэн анхны бөхөн олдсоноос 23 хоногийн дараа буюу өнөөдөр Монголын Засгийн газар хэрхэх талаараа хуралдах гэж байна. Төсөв хөрөнгө гаргах эсэхээ хэлэлцэх гэж байна. Гэхдээ яаравчилж, бодитой, үр дүнтэй ажил хийхгүй бол юу ч хийж амжилгүй, хэлэлцсээр суутал бөхөнгийн сүргээ үхүүлээд дуусч мэдэхээр байна. 

 

Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>