Ерөнхий сайд Наурызын баяраар Баян-Өлгийчүүдтэй уулзах гээд чадсангүй
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолт өнөөдөр Баян-Өлгий аймгаас эхлэхээр байсан. Гэвч өглөө Улаанбаатараас 08.00 цагт "Аэро монголио” компанийн онгоцоор Баян-Өлгийг зорьсон Ерөнхий сайд, цаг агаар тааламжгүй байснаас газардаж чадалгүй Ховд руу нислээ.
Уг нь тэрбээр өчигдөр Баян-Өлгий аймагт очиж, ажиллах байсан ч, цаг агаарын нөхцөл байдлын улмаас нислэг хойшлоод байсан. Тэгээд өнөө өглөө ниссэн ч газардаж чадсангүй. Ерөнхий сайд Наурызын баяраар Баян-Өлгийд томилолтоор ажиллах байсан ч, ийн чадсангүй ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн