|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 18:21
26-05-2017, 10:55

Сүрьеэ өвчин

 
 Сүрьеэ өвчин

Сүрьеэ өвчиний тухай

1882 оны 3-р сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээжээ.  Сүрьеэ нь нянгаар үүсгэгддэг байна. Янз бүрийн эрхтэн, ялангуяа уушиганд үрэвслийн голомт үүсгэдэг амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм.

 Сүрьеэ өвчин үүсэх шалтгаан юу вэ? 

Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалсанаар халдвар авдаг байна. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушиг. Уушигнаас нян цусаар дамжин бусад эрхтэн системд очдог байна. Уушигны хэлбэрийн сүрьеэ нь халдвартай ба бусад эрхтэний сүрьеэ нь халдваргүй. Уушигны хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах эрсдэлтэй.

Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчилдэггүй юм байна. Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй холбоотой. Хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгч нянгийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь суларвал "зүүрмэглэж байсан” сүрьеэгийн нян идэвхтэй үржиж өвчнийг үүсгэдэг байна.

 Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйс:

Нийгэм болон орчны эрүүл ахуйн таагүй байдал

Хоол тэжээлийн дутагдал

ДОХ/Хүний дархлал хомсдолын вирусын халдвар

Архи, тамхимансууруулах бодис хэрэглэх

Дархлаа сулрах

Стресс

Жирэмслэлт

Дагалдах өвчнүүдтэй байх (Чихрийн шижинходоод гэдэсний шархлаа өвчин, уушигны өвчин, хавдар) зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг байна.

 Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Халдвартай буюу уушигны хэлбэрийн сүрьеэгийн үед илрэх үндсэн шинж тэмдэг нь:

2 ба түүнээс дээш долоо хоногоор ханиалгах

Цэр болон цустай цэр гарах

Цээжээр өвдөх

 Бусад буюу биеийн ерөнхий шинж тэмдэг:

Бие сульдах, амархан ядардаг болох

Хооллох дур багасах,

Жин буурах, богино хугацаанд турах

Шөнөөр хөлрөх

Сүрьеэтэй эсэхээ яаж оношлуулах вэ?

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваадаг байна. Шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлдэг гэнэ.

 Шууд арга нь:

Түрхэцийн шинжилгээ

Өсгөвөрлөх шинжилгээ

Эд эсийн шинжилгээ

Молекул биологийн шинжилгээ

 Шууд бус арга нь:

Рентген шинжилгээ

Туберкулины сорил

Иммунологийн арга гэх мэт орно.

Эдгээр аргаас хамгийн хямд ,хурдан, хялбар арга бол түрхэцийн шинжилгээ юм. Энэ нь өвчтөний сорьц /цэр, идээ,нугасны ус, плеврийн шингэн, шээс/-оос түрхэц бэлтгээд микроскопын туслажтай сүрьеэгийн нянг илрүүлдэг шинжилгээ юм.

 

Б.Батхүү


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.