Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийг захирал болж Ерөнхий сайдын мөрөөдлийг няц дэвслээ

967

 

Х.Бадамсүрэн “Эрдэнэт” үйлдвэрийг захирал болж Ерөнхий сайдын мөрөөдлийг няц дэвслээ

 

Монголын эдийн засгийг дэмжигч томоохон аж ахуйн нэгж бол "Эрдэнэт” үйлдвэр мөн. Зарин нэгэн нь "саалийн үнээ” ч гэх. Харин үүнийг тойрсон дарга цэргийн халаа сэлгээ хийгээд цалин хангамж гэж сонсоход Монголд ийм цалинтай хүн байдаг юм уу гэж асуумаар.

 

Саяхан ажлаа хүлээж авсан Х.Бадамсүрэн захирал өөрийнхөө сарын цалинг 25 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Өнөөдрийн ”Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ын хуралдаанаар гүйцэтгэх захиралын цалин нь 25 сая төдийгүй урамшуулалыг нь нэмэж тухай бүрд нь олгохоор тусгахаар болсон байна. Үүгээр ч зогсохгүй өнөөдрийн хурлаар ТУЗ-ын гишүүд нь 4000 ам.доллар буюу 10 сая төгрөгний цалинтай болж байгаа аж. Х.Бадамсүрэн захирал маань 5 орлогч захирал, 7 зөвлөхтэйгээр ажиллахаар болжээ. Ёстой л данхайсан бүтэц.

 

Мөн тэрээр хамгийн анхны 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авах үүрэгдсэн нь баримтаар нотлогдсон гэнэ. Харин энэхүү мэдээллийг МАН-ын нөхөд нь "Монголын хамгийн том үйлдвэрийн дарга цагтаа онгоц хөлөглөдөг байлаа. Аюулгүй байдлаа хангаж шинэ машин авалгүй яахав” хэмээн өдөр шөнөгүй л цахим ертөнцөд жиргэж байгаа сурагтай.

 

Ийнхүү 100 хувь төрийн мэдэлд очсон "Эрдэнэт” үйлдвэр шинэ удирдлагуудтай боллоо. Гэхдээ өнөө мэргэжлийн гэх тодотголтой засгийн газрын яриад амлаад байсан сайхан амлалт "Мянга нэгэн шөнийн үлгэр” болж амар сайхандаа жаргаж байх шиг байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат данхайсан төрийн бүтцийг үгүй хийнэ гэсэн мөрөөдлийг эхний алхамаар л Х.Бадамсүрэн захирал няц дэвслээ.  



MONGOLCOMMENT.MN

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>