ГЭНЭТИЙН МЭДЭГДЭЛ ХИЙЖ, ДУУЛИАН ДЭГДЭЭВЭЛ ГАЙХАХ ХЭРЭГГҮЙ

743

 

ГЭНЭТИЙН МЭДЭГДЭЛ ХИЙЖ, ДУУЛИАН ДЭГДЭЭВЭЛ ГАЙХАХ ХЭРЭГГҮЙМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших бодолтой хүмүүсийн өрсөлдөөн, тулаан хэдийнэ эхэлчихсэн одоо өндөрлөх шатандаа явж байгаа бол МАН нэр дэвших улстөрчдийнхөө талаар ганц үг ганхийгээгүй байна.

Үүнээс гадна МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн хэн байх вэ гэсэн асуулт олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрсөн долоо хоногт МАХН-ын дарга  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй.

Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулийн дагуу ийм эрх үүсэхгүй гэсэн мэдээллийг хийв. Үүний хариуг Н.Энхбаяр дор нь барьж, өнөөдөр хэвлэл мэдээллээр дамжуулан "Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэдгээ зарлав.

Н.Энхбаяр шүүхийн байр суурийг "Өөрт нь зориуд хуулийн хязгаарлалт тавьж байгаа” хэмээн үзэж буй аж. Сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа энэ долоо хоногт дуусна. Тэр болтол экс Ерөнхийлөгч гэнэтийн мэдэгдэл хийх, олны анхаарлыг татах ямар нэгэн дуулиан дэгдээх зэрэг оролдлогуудыг хийхэд гайхах хэрэггүй.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>