ГАНШУУНСУХАЙТ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСАГТ АВТОМАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ

705

 

ГАНШУУНСУХАЙТ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСАГТ АВТОМАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ"Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн автозамд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгцээнд "Land Cruiser-76”, "Land Cruiser-78” маркийн цоо шинэ гурван авто машины түлхүүрийг "Эрдэнэс Монгол”ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд гардуулан өглөө.

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамыг "Энержи Ресурс” ХХК нь 2011 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж, "Говийн зам” ХХК нь авто замын үйл ажиллагааг хариуцан явуулж байсан. Монгол Улсын 2013 оны "Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор авто замын өмчлөлийг "Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлснээр "Энержи Ресурс” ХХК, "Эрдэнэс Таван Толгой” ХК, "Таван Толгой” ХК зэрэг компаниудын оролцоотойгоор 2014 оны 6 дугаар сард "Гашуун сухайт авто зам” ХХК нэртэйгээр шинэчлэгдэн байгуулагдаж, тус замын хариуцагчаар ажиллаж байна. Тус автозамаар 2017 оны 1-р улиралд 125 мянган машин нүүрс тээвэрлэсэн байна.

ГАНШУУНСУХАЙТ ДАХЬ ЦАГДААГИЙН ТАСАГТ АВТОМАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ

Дундаж үзүүлэлтээр өдөрт 1300 нүүрс тээврийн машин хил давдаг бөгөөд 1 минутанд 4 машин хилээр нэвтэрдэг. Энэ ч утгаараа Гашуун сухайтын автозам нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг, бүрэн ачаалалтай ажилладаг зам юм.

Тус зам дээр гарч буй ослын шалтгааны дийлэнх хувийг Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлыг хангаагүй, Согтуугаар жолоо барьсан, Гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн, Урсгал сөрсөн зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангадаггүй зөрчлүүд эзэлж  байна.

2016 оны 12 дугаар сараас эхлэн тээврийн зохицуулалтыг сайжруулах, тээврийн эрчмийг нэмэгдүүлэх, жолоочтой холбоотой зөрчлийг бууруулах зорилгоор 20 хүний бүрэлдэхүүнтэй цагдаагийн тасгийг ажиллуулж эхэлсэн нь ослын гаралтыг бууруулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох эрсдэлийг багасгаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр шат дараатай ажлыг зохион байгуулан ажиллаж байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>