|
Видео

Шинэ мэдээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлжээ

 

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 368 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч 16 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн өсмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 4, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:
1. ХУД-ийн нутаг Дээд бодь хийдийн урд замд N.Tidda маркийн авто машины жолооч Г нь Howo ZZ1257 маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 23 настай эмэгтэй С гэмтсэн.

2. СБД-ийн нутаг Хангай хотхоны 503 дугаар байрны урд замд N.X-Trail маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 8 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн. \ Явган зорчигч Г нь хичээлээ тараад ганцаараа явж байсан/

3. ХУД-ийн нутаг 65 дугаар цэцэрлэгийн хойд замд T.Prius маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч 4 настай эмэгтэй И-г мөргөж гэмтээсэн. \Явган зорчигч И нь 9 настай эгчийн хамт явж байсан\


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.