Онгоц нислэгийн зурвасаас гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

814

Онгоц нислэгийн зурвасаас гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

 

ОХУ-ын "RA-2099G” бүртгэлийн дугаартай "TBC-2MC” агаарын хөнгөн онгоц Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд туршилтийн нислэг үйлдэхээр Чингис хаан Олон улсын нисэх буудлын зурваст гүйлт хийх үедээ тодорхойгүй шалтгаанаар зурвасаас гарч далавч, дугуйндаа гэмтэл авсан болно. Агаарын хөлөгт зорчигч байгаагүй бөгөөд ОХУ-ын нисгэгчтэй экипаж, Ерөнхий зориулалтын агаарын тээврийн тасгийн ажилтнууд тус агаарын хөлөгт туршилтын нислэгийн бэлтгэл хангаж ажиллаж байсан. Онгоц зурвасаас гарах үед хүн бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Зурвасаас онгоц гарсан шалтгааныг тогтоохоор Зам, тээвэр хөгжлийн яамны Осол, зөрчлийг шинжлэн шалгах алба шалгаж байна гэж 
Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба-с мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>