ХОЙД СОЛОНГОСЫН ШОРОНГИЙН НӨХЦӨЛ ЯМАР ВЭ

787

ХОЙД СОЛОНГОСЫН ШОРОНГИЙН НӨХЦӨЛ ЯМАР ВЭ

-Америкт айл бүр байшин, машинтай гэхэд шоронгийн харгалзагч нар нь итгэдэггүй гэнэ-

Хойд Солонгосын хорихууд хоригдлууддаа чанга хатуу ханддаг гэхэд эргэлзэх зүйл үгүй. Тэд гадаадын иргэдийг баривчлахдаа ихэвчлэн хүнд хүчир хөдөлмөр эрхлэх ял оноодог. Хүнд ажлаас гадна тусгаарлах, ямар ч найдваргүй болсон мэт сэтгэгдэл төрүүлэх хатуу дэглэмээр дарамталдаг.

Тус улсын хорихын нөхцөлд бие сэтгэлээрээ хохирсон нэгэн хүн олон жил өнгөрсөн ч энэ тухай эргэн санахад ч хүнд байдаг гэжээ. Тэгвэл BBC агентлаг Хойд Солонгост хоригдож явсан нэгэн хүний тухай ийнхүү өгүүлсэн байна.

2012 оны арванхоёрдугаар сард Хойд Солонгост ирсэн элч төлөөлөгч Кеннет Бэй гэгч эр төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр буруутгагджээ. Тэрбээр БНАСАУ-д олон удаа очиж байсан боловч нэг удаагийнхаа аяллаар саатуулагдсан байна. Учир нь түүнээс Христийн шашны материалтай хатуу диск олджээ. Энэхүү "гэмт хэрэг’’-ийнхээ төлөө тэр 15 жил хүнд хүчир ажил хийх ял сонссон байна. Харин эрүүл мэнд нь ноцтой муудсан тулдаа түүнийг цагааС нь өмнө суллажээ.

Саяхан тус улсын шоронгоос суллагдсан америк оюутан Отто Вормбирт ч яг ийм явдал тохиосныг тэмдэглэх нь зүйтэй. Кеннет Бэй чөлөөлөгдсөнийхөө дараа "Мартахгүй: Хойд Солонгост хоригдож байсан бодит түүх минь” нэртэй дурсамж ном гаргасан билээ.Энэхүү номондоо тэрбээр эхний дөрвөн долоо хоногийн турш түүнийг өглөөний 08-аас үдшийн 22-23 цаг хүртэл байцаадаг байсан тухай дурсжээ. Тэрбээр ийм дарамтан дор хэд хэдэн мэдүүлэгт гарын үсэг зурахаас өөр аргагүй болсон аж.

Хүнд хүчир ажил

Бэй долоо хоногийн зургаан өдөр чулуу чирч, хүрзээр нүүрс ухаж, фермд хэрхэн ажиллаж байснаа ярьсан байна. Түүний өдөр тутмын ажил 06:00 цагаас эхэлдэг аж. Ингээд босож, цайгаа уугаад бурхандаа залбирсны дараа 08:00-18:00 цаг хүртэл биеийн хүчний ажил хийдэг байв. Тэрбээр шоронд 735 хоног байх хугацаандаа 27 кг хаяжээ. Бэй турснаас гадна эрүүл мэнд нь ноцтой муудаж, эмчид нэг бус удаа хандсан аж.

Биеийн тэвчишгүй хөдөлмөрөөс гадна түүнийг тусгаарлаж, сэтгэл зүйн хувьд маш их дарамтан дор хорьж байжээ. Түүний хэлж буйгаар нэг байцаагч нь түүнд байнга л "Чамайг хэн ч санахгүй. Хүмүүс, танай төр засаг чамайг мартсан. Чи ойрын ирээдүйд гэртээ харихгүй. Энд 15 жил байна. Тэгээл 60-тайдаа гэртээ харина даа” хэмээн дарамталдаг байсан гэнэ.

Кеннет Бэй "Яг л аалзны торонд орооцолдсон шавж шиг болсон мэт санагддаг байлаа. Өдөр бүр тэлчлэх тусам гарах гарцгүй болж, улам л дорддог байв” хэмээн дурсан бичжээ.

Түүнээс бүтэн сарын турш байцаалт авсны эцэст төрөл төрөгсөд, ойр дотнынхоосоо и-мэйл хүлээн авах боломж олгожээ. Мэдээж ингэхдээ дэмжлэг ч, тамлал ч үзүүлсэн нь ойлгомжтой. Эцсийн эцэст түүнд биедээ Библи байлгахыг зөвшөөрчээ.

Харин түүнийг хүндээр өвдөх үед тус улсын засаг захиргаанаас үхчих вий гэдэгт нь санаа зовниж байгаа мэт санагдсан гэнэ. Энэ нь мэдээж дипломат таагүй үр дагавар авч ирэх нь ойлгомжтой. Ингээд л түүнийг сул тавьжээ. Саяхан суллагдсан америк оюутан Отто Вормбирт ч ийм зүйл тохиолдсон бололтой.
 

Булшныхаа нүхийг өөрөө ухдаг байв
 

Кеннет Бэй бол Өмнөд Солонгос гаралтай АНУ-ын иргэн. Тийм болохоор солонгос хэл сайн мэднэ. Тэрбээр жорлон, ортой ганц хүний камерт хоригддог байсан болохоор эрүүгийн хэрэг, засгийг эсэргүүцсэнээс болж шоронд орсон Хойд Солонгосын хоригдлууд шиг харгис хатуу гэгчийг бараг мэдрээгүй гэжээ.

Түүний ч зөв байж болох юм. "Amnesty Intemationar хүний эрхийг хамгаалах байгууллагаас Хойд Солонгосын хорихыг хүн тэсвэрлэхийн аргагүй харгис хатуу хэмээн тэмдэглэсэн билээ. Тус байгууллагын баримтад "Насанд хүрээгүй хүүхдүүд зэрэг хэдэн зуун мянган хүн Хойд Солонгосын улс төрийн хоригдлуудын лагерь, бусад хориход саатуулагдаж байна. Тэдний олонх нь ямар ч хууль дүрэм зөрчөөгүй. Зүгээр л улс төрийн ноцтой гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял эдэлж буй хүмүүсийн гэр бүлийн гишүүд байдаг’’ хэмээн дурджээ.

"Amnesty” сансраас авсан зурагт дүн шинжилгээ хийсний дүнд Вашингтоны газар нутгийг гурав нийлүүлсэнтэй тэнцэх нэг хорих лагерьт л гэхэд 20 мянган хоригдол хоригдож байгаа хэмээн баталжээ.

Хойд Солонгосын нэгэн албан тушаалтан асны хэлснээр хоригдлуудыг өөрсдөөр нь булшийг нь ухуулж, хүчирхийлж шийтгэдэг байсан гэнэ. Кеннет Бэйгийн хувьд өөрийг нь зодож, биед нь халдаж байсан тухай яриагүй юм. Харин түүний эрүүл мэнд хүнд дэглэм, чихрийн шижин нь даамжирч, даралт нь өгсөж, бөөр нь өвдсөнөөс болжээ.

Харин Отто Вормбирыг зодож тамлаж байсан ч байж болох. Эсвэл үгүй ч байж мэднэ. Гэхдээ Америкийн төр засгаас түүнийг яагаад ухаангүй болсон юм бол гэсэн асуултыг тавьж байна. Бас Хойд Солонгос энэ талаар зарлах хүртэл яагаад нэг жилийг өнгөрөөв?

Хэрвээ түүнийг үнэхээр зодож тамласан бол Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын дэглэмд харгис хатуу ханддаг хүмүүсийн талд шууд орж мэднэ.
 

Хоригдлууд шоронгийн ажилтнууддаа нөлөөлж чаддаг болов уу?

 

Стокгольмын синдром гэдэг нь барьцааны хүн өөрийгөө барьцаалсан хүмүүстэйгээ адилтгадаг үзэгдлийг хэлдэг. Үүнийг эсрэг синдром гэж байдаг болов уу?

Кеннет Бэйгийн ярьснаар шоронгийн ажилтнууд түүнээс барууны амьдралыг сонирхдог байжээ. Тэд байшин ямар үнэтэй, олон хүн хувийн байр сууц, машинтай байдаг нь үнэн үү гэх зэргээр асуудаг байсан аж.

"Анхандаа их хэцүү байсан. Гэхдээ би хэл мэддэг байсан болохоор тэдэнтэй ярилцдаг байлаа. Хойд Солонгосын иргэдэд Америкт хүн амын нь 99 хувь нь гуйранчлал дор хүнд хэцүү амьдардаг хэмээн ярьдаг юм билээ. Харин би тэдэнд хүмүүсийн олонх нь өөрийн гэсэн гэр, машинтай гэхээр тэд тийм байх боломжгүй дээ хэмээдэг байлаа” хэмээн Кеннет Бэй дурсжээ.
 

Эх сурвалж: Өглөөний сонин
Э.Мөнхзаяа



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>