|
Видео

Шинэ мэдээ

Хойд Солонгос Вашингтоны маш хатуу хоригт өртөх нь

 

Хойд Солонгос Вашингтоны маш хатуу хоригт өртөх нь

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Хойд Солонгосын талаар баримтлах бодлогоо Сенатад танилцуулжээ. Шинэ бодлого нь Хойд Солонгост тавих хориг арга хэмжээг чангатгаж, Пеньяны хэрэгжүүлж буй цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийг зогсоох дипломат яриа хэлэлцээрийг идэвхижүүлэх уламжлалт хэлбэртэй ч энэ удаа хориг арга хэмжээ нь өмнөхөөс илүү хатуу нөхцөлтэй гэдгээрээ онцлог юм байна.

Жирийн америкчууд Хойд Солонгосын цөмийн технологийн ахиц дэвшилд маш ихээр санаа зовж байгаа бөгөөд "Доналд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө зэвсэгт мөргөлдөөнд хүрнэ” гэсэн бодолтой иргэдийн тоо нэмэгдсээр буй. Доналд Трамп Хойд Солонгосын заналхийллийг бодитой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ удаа илүү найдвартай арга хэрэглэснээр Хойд Солонгосыг зогсооно гэж найдаж байгаа юм. Түүний хэлсэн найдвартай, илүү бодитой нөлөө үзүүлэх арга гэдэг нь БНХАУ-аар шахалт үзүүлэх явдал юм байна. 

Сенат дахь Ардчилсан намын төлөөлөл Кристофер Кунс хурлын дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Энэ бол төлөвлөгөө. Тиймээс үүсч болзошгүй бүхий л нөхцөл байдлыг урьдчилан харж, тусгахыг хичээсэн нь ойлгомжтой. Төлөвлөгөөг хэлэлцэх үеэр Пеньяны эсрэг цэрэг зэвсгийн хүч ашиглах боломжийн талаар ярилцсан. Гэхдээ мэдээж, дипломат арга замын талаар илүү ярилцсан” хэмээн өгүүлжээ.    

Хойд Солонгост ямар хориг тавих вэ

Хойд Солонгос одоо цөмийн хөтөлбөр хэрэгжүүлснийхээ төлөө НҮБ-аар хатуу хориг тавиулаад буй.Доналд Трампын өмнөх Ерөнхийлөгч Б.Обама ч Пеньянд хориг тавьж, Хойд Солонгосын АНУ дахь эд хөрөнгийг "царцааж”, Хойд Солонгос руу хийх экспортыг зогсоосон.

Хойд Солонгос Вашингтоны маш хатуу хоригт өртөх нь

Тэгвэл АНУ-ын тавих "илүү хатуу” хориг нь юу байх вэ. "ВВС” агентлагийн бичсэнээр, төлөвлөгөөнд Хойд Солонгосыг терроризмыг санхүүжүүлдэг улсуудын жагсаалтад оруулах талаар тусгажээ. Мөн "Хар жагсаалт”-ыг илүү өргөтгөж, зөвхөн Хойд Солонгосын төрийн өндөр албан тушаалтнууд, хойд солонгосчууд бус, тус улстай холбоотой дурын америк биш хүнийг багтаах асуудал яригдаж байгаа аж.

Доналд Трампыг мэдээлэл хийх үеэр Сенатын гишүүд мэдээллийг маш ноцтой хүлээж авсан талаар мэдээлэлд мөн дурдсан байна. Мэдээлэл сенаторууд Хойд Солонгосын аюул маш бодитой гэж үзэж байгаа нь мэдээлэл хийх явцад харагдсан аж.

Доналд Трампыг мэдэгдэл хийхээс өмнө АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын Номхон далайн салбарын командлагч адмирал Гарри Харрис "нэгдсэн улс Хойд Солонгосын пуужингаас хамгаалахын тулд илүү шилдэг технологи ашиглана” гэж мэдэгдэж байсан. Ингэхдээ "Хойд Солонгос цэрэг зэвсгийн боломж нь хангалттай бүрдсэн үедээ л АНУ руу довтолно” гэсэн санааг илэрхийлсэн юм. Харин Хойд Солонгосыг зогсооход тусална гэж Доналд Трампын найдаад байгаа БНХАУ Вашингтоныг БНСУ-д "Тхаад” пуужингийн систем суурилуулныг эрс зэсмлэн буруушааж, "Бүс нутаг дахь хүчний харьцааг алдагдуудж, байдлыг ддордуулах алхам хийлээ” хэмээн шүүмжилж байсан юм. БНСУ-ын жирийн иргэд ч Вашингтоны энэ үйлдлийг буруушааж, эсэргүүцлийн жагсаал хийж, энэ үеэр гарсан үймээн самуунаар гурван хүн шархадсан хэрэг гарч байв.     

 

eagle.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.