Ц.ЧУЛУУНБААТАР: 146 ШИРХЭГ ПУУЖИН АШИГЛАЖ ХУР ТУНАДАС ОРУУЛСАН

789

Ц.ЧУЛУУНБААТАР: 146 ШИРХЭГ ПУУЖИН АШИГЛАЖ ХУР ТУНАДАС ОРУУЛСАН

-Газар тариалангийн бүс болох Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудын хөрсний чийгийн хангамж эрс сайжирсан-

Сүүлийн үед хур тунадас унахгүй байснаас болж нийт нутгаар хуурайшиж, гандуу байснаас ой, хээрийн түймэр гарахаас эхлээд олон асуудал тулгарсан. Тэгвэл холбогдох газар нь цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулсны үр дүнд нийт нутгаар бороо орж, ган тайлагдан хүн малын зоо тэнийгээд байна. Энэхүү ажлын үр дүнгийн талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатараас тодрууллаа.
 
-Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл явцын үр дүн гарч, өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатарт нэлээд бороо орлоо. Ойр орчмын түймэр бүрэн унтарсан уу?
 
-Улсын хэмжээнд 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 89 удаа, нийт 105 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байсан. Энэхүү түймрийг унтраахаар холбогдох албаныхан нь цаг алдалгүй ажиллалаа.
 
Цаг уур орчны шинжилгээний газар болон Хурын шим төвөөс манай яаманд ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар хотын хуурайшилттай байгаа бүс нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг Төв аймгийн нэг экспедиц, Улаанбаатар хотын бүс нутагт ажиллаж буй ЦУОШГ-ын нэг экспедиц тус тус хариуцан ажилласан байна. Дээрх ажиллагааны үр дүнд Төв аймгийн нутгаар 0,6-41 мм, Булган аймгийн нутгаар 0,1-5 мм, Сэлэнгэ аймгийн нутгаар 0,8-30,7мм, Хэнтий аймгийн нутгаар 0,0-4,Змм, Улаанбаатар хотын бүсэд нутгаар 37,0-63,6мм хур тунадас оржээ. Ойн түймэртэй байсан Ерөө сумын нутгаар 24,4мм, Батсүмбэр сумын нутгаар 38,0мм, Эрдэнэ сумын нутгаар 13 мм, Мөнгөнморьт 22 мм, Хутаг-Өндөр сумын нутгаар 5 мм, Тэшиг сумын нутгаар 10 мм, Өмнөдэлгэр сумын нутгаар 0,5, Батширээтэд 4 мм, хур тунадас орсон бөгөөд түймрийн бүс нутагт хур тунадас хэмжих багаж байхгүй тул хур тунадасны мэдээг гаргах боломжгүй байна. Гэхдээ түймрийн голомт бүрэн унтарсан гэж үзэж байгаа.
 
-Улаанбаатараас өөр газарт гарч байсан гал түймрийг ийм аргаар унтрааж болдоггүй юм уу?
 
-Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр сумдын нутагг гарсан ойн түймрийг зориудаар хур тунадас нэмэгдүүлэх замаар унтраах ажлыг Цаг уур, орчны шинжилгээний газрын хоёр, дээрх аймгуудын УЦУОШГ-ын цаг агаарт зориудаар нөлөөлөх 7, нийт 9 экспедиц 2017 оны зургаадугаар сарын 17, 18, 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж явууллаа. 2017 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 03.54 цагт хиймэл дагуулын илрүүлсэн түймрийн зургаар Эрдэнэ сумын нутагт 38, Мөнгөнморьт сумын нутагг 22 байршилд түймрийн голомт байсан бөгөөд шатсан, шатаж байгаа, цурманд орсон түймрийн талбай нь 280 орчим км/кв газар нутгийг хамарсан гэдэг мэдээлэл ирүүлсэн.
 
Түймэр унтраах ажилд Хан Хэнтийн хамгаалалтын захиргааны ажилтнууд, байгаль хамгаалагчид, Зэвсэгт хүчний дайчид, Онцгой байдлын албан хаагчид нийт 200 орчим хүн ажилласныг хэлэх нь зүйтэй байх. Энэ үед манай яамнаас цаг алдалгүй арга хэмжээ авч Д.Оюунхорол сайдын шийдвэрээр түймэрт ихээр өртсөн Хан Хэнтийн болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус бүр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, хоол хүнс, шатахуунаар ханган ажилласан.
 
Ойн түймэртэй бүс нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэхээр ЦУОШГ-ын инженер Ж.Цогтоор ахлуулсан бүрэлдэхүүн Шороотын даваанаас 26 км орчим газар явган алхаж Бага Хэнтийн хайрханы баруун хойт талд Нарсны сүүл гэдэг газраас үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг 17-ны өдрийн 18, 18-ны өдрийн 8, 10, 12, 14, 16 цагуудад зохион байгуулсны үр дүнд дээрх сумдын түймэртэй бүс нутагт их хэмжээний бороо орж түймрийн голомтуудыг бүрэн унтраасан байна.
 
-Энэ арга хэмжээнд хэчнээн пуужин зарцуулаад байна вэ?
 
-Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулж явуулсан 17-20-ны өдрүүдэд нийт 146 ширхэг борооны пуужин зарцууллаа. Хуурайшилтай байсан газар тариалангийн бүс болох Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгуудын хөрсний чийгийн хангамж эрс сайжирсан.

-Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд танай яамнаас ямар бодлого барьж ажиллаж байгаа юм бэ?
 
-2017-2021 оны хооронд төрөөс ойн талаар баримтлах бодлогын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний дунд хугацааны төлөвлөгөөг БОАЖ-ын Сайдын 2017 оны А/98 тоот тушаалаар батлуулж, Сайдын багцаас 2017 онд 5.8 тэрбум төгрөг төсөвлүүлсэн.
 
Энэ хүрээнд Монгол орны ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах чиглэлийн 5 үндсэн зорилтын хүрээнд 95 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдуулан улсын төсөв, зээл, тусламжид хамруулан ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх менежментийн зөв тогтолцоо, удирдлагын оновчтой бүтцийг бий болгох зэрэг арга хэмжээг салбарын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Мөн энэ онд манай яам Хил хамгаалах ерөнхий газартай 2017- 2020 онд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, гэрээ байгуулан ажиллаж байна.
 
2017 онд хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгийн ОХУ-тай хиллэх Улсын хилийн дагуу 10-40м өргөн, 601,1 км урт түймрээс хамгаалах зурвас шинээр байгуулах ажлыг эхлүүллээ. Одоогоор ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тухай Д.Оюунхорол сайдын 2017 оны А/70 тоот тушаал, улсын онцгой комиссын албан даалгаврын дагуу ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай сайдын А-4 дугаарын албан даалгаврыг боловсруулан орон нутагг хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өглөөний сонин
Ц.Дулмаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>