БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зориулан "Өршөөлийн аян" зарлалаа

849

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зориулан "Өршөөлийн аян" зарлалаа\

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг багасгах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор тус улсад визний хугацааг хэтрүүлэн оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны хооронд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэв тухайн иргэн БНСУ-д 5 жил хүртэлх хугацаагаар хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригоос чөлөөлж, харин 5 жилээс дээш байх тохиолдолд хилээр нэвтрэх хоригийг нэг жил болгон хөнгөлөх юм байна.

Паспортын зөрчилтэй буюу хуурамч эсвэл бусдын паспортоор хил нэвтэрсэн, хилийн шалганаар ороогүй (нууцаар хил нэвтэрсэн) зэрэг эрүүгийн гэмт хэрэгт хамаарах үйлдэлтэй бол энэ аянд хамрагдах боломжгүй бөгөөд мөн сайн дураараа буцаагүй буюу шалгалтаар баригдаж, албадан нутаг буцах тохиолдолд энэхүү аяны хөнгөлөлт үйлчлэхгүйгээс гадна хилээр нэвтрэх хоригийн хугацааг 5 жилээр тогтоох тухай БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: ГХЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>