С.ГАНБААТАР СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНГАА ХҮРГҮҮЛНЭ
Харин хоёр дахь санал хураалтад өрсөлдсөн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас өрсөлдсөн, Ерөнхийлөгч Х.Баттулга нар ирэх наймдугаар сарын 6-нд багтаан сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх ёстой юм. Учир нь энэ удаагийн сонгууль хоёр дахь шатны санал хураалтаар ялагч тодорсон тул хоёр нэр дэвшигчийн зардлын тайлангаа хүргүүлэх хугацаа ийнхүү хойшилж байна.