|
Видео

Шинэ мэдээ

МОНГОЛ, МАЛАЙЗЫН ШИГШЭЭ БАГУУД НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ХИЙНЭ

МОНГОЛ, МАЛАЙЗЫН ШИГШЭЭ БАГУУД НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Энэ сарын 12, 13-нд болох Монгол, Малайз улсуудын футзалын үндэсний шигшээ багийн нөхөрсөг тоглолт нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны хуваарьт орсон тоглолтууд юм. Тиймээс манай футзалын шигшээ багийнхан "Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтуудтай эдгээр өдрүүдэд улсынхаа нэрийн өмнөөс Малайзын багтай нөхөрсөг тоглолт хийхээр хилийн чанадыг зорилоо. Футзалын шигшээ багийн тоглолтоос шалтгаалан "Хүрхрээ үндэсний лиг”-ийн 12-р тойргийн "Унаганууд”, "Гоёо Эф Си” багуудын тоглолт хойшилсон.

Азийн насанд хүрэгчдийн футзалын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг Малайзын үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн багийг 2015 онд Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатанд оролцсон насанд хүрэгчдийн шигшээ болон өнгөрсөн таван сард Азийн 20 хүртэлх насны АШТ-ий шөвгийн наймд үлдсэн залуучуудын шигшээ багийн тоглогчид бүрдүүлж байна.

Монгол улсын насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг 11 дүгээр сарын 04-06-ны хооронд Тайландын нийслэл Бангкок хотод Япон, Тайвань, Макао улсуудтай Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.