|
Видео

Шинэ мэдээ

1500 хүүхдийн хүчин чадалтай анхны сургууль нээлтээ хийлээ

1500 хүүхдийн хүчин чадалтай анхны сургууль нээлтээ хийлээБаянзүрх дүүргийн Хо Ши Мин-ий нэрэмжит 14 дүгээр сургуулийн шинэ барилгын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ж.Батзандан,  БСШУЯ-ын дэд сайд Ё.Отгонбаяр,  Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

14 дүгээр сургууль 1949 онд 2 багш, 2 ажилтан, 75 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол  өдгөө 110 багш, 40 ажилтан, 3200 хүүхэдтэй болж өргөжжээ.  Дашрамд мэдээлэхэд Засгийн газрын концессийн гэрээгээр хийгдсэн уг сургуулийн гадна болон дотор барилгын угсралт, тохижилтын ажлыг ‘’Цамхаг констракшн’’ ХХК гүйцэтгэсэн байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд 1500 хүүхдийн хүчин чадалтай анхны сургууль нээлтээ хийж байгааг тус сургуулийн захирал В.Цэцгээ онцоллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.