ХОЁР АЙМАГТ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

782

ХОЁР АЙМАГТ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

 

Дорнод, Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.   

Тодруулбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн "Баянцагаан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.04-ний өдрийн 18:35 цагт бүрэн унтрааж, тус сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгчээ. Уг гал түймэрт "Баян Сэмитал” ХХК-ийн эзэмшлийн 62-93 УНҮ улсын дугаартай "Пикаб” загварын хагас ачааны автомашин шатсан байна.

Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн "Ар толгой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.04-ний өдрийн 19:00 цагт бүрэн унтрааж, тус сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгчээ. Уг гал түймэрт иргэн Б-гийн 700 боодол өвс, Э-гийн эзэмшлийн 66-29 ДОР улсын дугаартай "Приус-20” загварын суудлын автомашин шатсан байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн "Баруун бунхан” гэдэг газархээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.04-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 33 иргэн, нийт 57 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.05-ны өдрийн 07:05 цагт бүрэн унтрааж, тус сумын ИТХ-ын даргад хүлээлгэн өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>