Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай охин сураггүй болоод долоо хонож байна. ЦЕГ-аас "Охиныг эрэн хайх ажилд 500 гаруй хүн оролцож байна. Эрлийн ажилд БНХАУ-ын холбогдох байгуулага хамтран ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн. Түүнчлэн өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд манай улсын 73 хүүхэд сураггүй алга болсны 24-ийг нь олсон гэдгийг хэллээ. Сураггүй алга болсон хүүхдүүдийн дийлэнх нь байнга тэнэдэг, гэрийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай хүүхдүүд байдгийг онцолсон юм.