Тенсент компани Снапчатын хувьцааг худалдан авчээ

771

Тенсент компани Снапчатын хувьцааг худалдан авчээ

 

Вичатыг үүсгэн байгуулагч, тэрбум долларын хөрөнгөтэй гэгдэх Хятадын Тенсент компани Снапчатын 145 сая хувьцааг худалдан авсан талаар тус аппликэйшний холбогдох албаныхан  мэдээллээ. Энэ 145 сая ширхэг хувьцаа нь Снапчат компанийн ашгийн 10 хувьтай дүйцэх хөрөнгө болж байгаа юм. Тус компани Снапчатын хувьцааг худалдан авсныхаа дараа шинэ санаа солилцон, хамтарч ажиллах болно хэмээн мэдэгджээ.

Мөн Снапчат компани аппликэйшнийхээ загварыг шинэчлэх зорилт тавьж байгаагаа мэдэгдсэн. Тус аппликэйшнд энэ оны 3 дугаар улирлын байдлаар өдөр бүр 4.5 сая хэрэглэгч шинээр бүртгүүлдэг гэсэн тооцоо гарсан. Ингэснээр тус аппликэйшн 1 өдөрт 178 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон бол Вичат нь 1 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй юм.

Снапчат компани өчигдөр хувьцааныхаа үнийг 10 хувиар бууруулсан. Энэ нь өнгөрсөн 3 дугаар сартай харьцуулахад 50 хувь буурсан үзүүлэлт юм байна. Тенсент компани өнгөрсөн 3 дугаар сард Тесла компанийн 5 хувийн хувьцааг 1.8 тэрбум америк доллараар худалдан авч байсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>