НАЛАЙХЫН УУРХАЙД ХОЁР ХҮН ДАРАГДЖЭЭ

962

НАЛАЙХЫН УУРХАЙД ХОЁР ХҮН ДАРАГДЖЭЭ

Налайх дүүргийн иргэн Б-ын сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайд хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлага өнөөдөр 04:02 цагт онцгой байдлын байгууллагад  ирсэн байна.

Дуудлагын дагуу ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04:10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүссэн байжээ.

Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлсэн бөгөөд 07:33 цагийн байдлаар тус дүүргийн иргэн О /47 настай, эрэгтэй/, иргэн Э /28 настай, эрэгтэй/ нар дарагдаж нас барсан эсэх тодорхойгүй, осол болсон мөргөцөгт нурал дахин үүссэн, маш давчуу орон зайд аврах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>