АХМАД НАСТНУУДЫГ ХАЛАМЖИЙН ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

792

АХМАД НАСТНУУДЫГ ХАЛАМЖИЙН ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

Өмнөговь аймагт олон нийтийн оролцоонд түшиглэсэн ахмадын халамжийн үйлчилгээг үзүүлж байна. Ахмадын чөлөөт холбоо ТББ, Саран ээж нийгэмлэгийн Өмнөговь аймаг дахь салбартай аймгийн Засаг даргын тамгын газар, ХХҮГ хамтарч нийт 140 ахмадыг өдрийн үйлчилгээнд хамруулжээ.

Өдрийн үйлчилгээнд өрхийн амьжиргааны түвшин доогуур, үр хүүхэдтэй боловч ганц биеэр амьдардаг ахмадуудыг хамруулсан. Ахмад настныг чийрэгжүүлэх, IQ-г сайжруулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулж зөвлөгөө өгөх, шинэ содон мэдээ мэдээллээр хангах, дуу, шүлгээр уралдуулах, тоглоом тоглуулах зэргээр өдрийн үйлчилгээнд хамруулж байна.

Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд харах асрах хүнгүй ахмадыг гэрийн асрамж, эрүүл мэндийн үйлчилгээ, өдрийн үйлчилгээнд хамруулах "Өөдрөг сэтгэлтэй сайхан амьдарцгаая” төслийг хэрэгжүүлж байна.

Гэрийн асрамж үйлчилгээний хүрээнд ахмадуудын гэрт цэвэрлэгээ хийх, сувилах бариа засал, эмчийн үзлэг хийж байна.

АХМАД НАСТНУУДЫГ ХАЛАМЖИЙН ӨДРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРУУЛЖ БАЙНА

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>