Ипотекийн зээлийн урьдчилгаа буурч, барилгын компаниуд өөрсдөө зээл олгодог болох уу

818

Ипотекийн зээлийн урьдчилгаа буурч, барилгын компаниуд өөрсдөө зээл олгодог болох ууСүүлийн хэдэн жил иргэдийн дунд орон сууцны асуудал хамгийн тулгамдсан зүйлийн нэг болсон бөгөөд ипотекийн зээлд хамрагдахыг хүссэн ч олон бартаа саадтай тулгардаг учир үүнийг авахаасаа илүү сонирхогч л их байгаа билээ. 

Ипотекийн зээл тодорхой хэмжээнд олгож байгаа ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд зээлд хамрагдах иргэдийн тоо эрс багасч байгаа. Учир нь зах зээлийн нөхцөл байдал муудсантай холбоотой. Түүнчлэн ипотекийн зээлийн 30 хувийн урьдчилгааг бэлнээр төлөх боломжтой иргэд зах зээлд ханачихсан гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, ипотекийн найман хувийн зээл хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөх чадвартай иргэд дууссан харин ард нь амьжиргаагаа арай ядан залгуулж буй иргэд л байна гэхэд болно.

Тиймээс 30 хувийн урьдчилгааг бууруулах хүртэл арга хэмжээ авахгүй л юм бол энэ зээлд иргэд хамрагдах нөхцөл бүрдэхгүй болоод байгаа учир салбарын сайдын зүгээс журмыг шинэчлэн, энэ ондоо багтаан УИХ-д өргөн барихаа мэдэгджээ. 

Цаашид ипотекийн найман хувийн зээлийг амь оруулахын тулд журмыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байгааг салбарын мэргэжилтнүүд аль жилийн өмнөөс л мэдэгдсэн ч одоо л арга хэмжээ авах гэж байна. 

Эдийн засгийн хүндрэлтэй, иргэдийн орлого өсөхгүй байгаа энэ цаг үед урьдчилгаа 30 хувийг бууруулснаар зах зээлд борлуулагдаагүй 25 мянга орчим орон сууц эзэнтэй болох нөхцөл бүрдэх юм.

Одоогийн ипотекийн найман хувийн зээлийн журамд дараах нөхцөлүүдийг тусгасан бөгөөд Монголбанкинд хөрөнгийн эх үүсвэр төвлөрч байгаа.

-Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар байна.

-Зээлийн хүү жилийн найман хувь

-Урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй /Зээл үнэлгээний харьцаа хөрөнгө 70 хувиас дээшгүй/

-Өр орлогын харьцаа өрхийн татварын өмнөх орлого 45 хувиас хэтрэхгүй

-Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн нийт хэмжээ 80м2-аас ихгүй хэмээн тусгасан.

Шинэчилсэн байдлаар журмыг боловсруулахад эх үүсвэрийг Засгийн газарт шилжүүлсэн байхаар тооцож байгаа юм. Ингэхдээ:

-30 хувийн урьдчилгааг бууруулах

-Банкаар дамжуулахгүй шууд иргэдэд олгох гэсэн хоёр шинэчлэлийг тусгахаар яригдаж байгаа юм.

Учир нь банкаар дамжуулах нь иргэдэд бус банкинд үр ашигтай байна хэмээн салбар яамны зүгээс дүгнэж буй. Банк өөрийн хөрөнгөөр зээл олгож, түүнийгээ ипотекийн корпорацид худалдах зарчмаар явагдаж байгаа учраас банкууд өөрийн шаардлага нөхцөлийг иргэдэд тулгахаас аргагүй юм. Тэгэхээр заавал банкуудаар дамжуулаад байх шаардлагагүйг салбарынхны зүгээс ч онцолсон.

Ипотекийн шинэчилсэн байдлаар журмыг боловсруулахдаа эх үүсвэрийг Засгийн газарт шилжүүлсэн байхаар тооцож байгаа юм. Ингэхдээ:

-30 хувийн урьдчилгааг бууруулах

Банкаар дамжуулахгүй шууд иргэдэд олгох гэсэн хоёр шинэчлэлийг тусгахаар яригдаж байгаа ч хамгийн гол нь иргэдээ бодсон л бодлого байгаасай. Ямартаа ч оноо өмнө буюу энэ долоо хоногт Ипотекийн зээлийн асуудлаар шинэ журам гарч иргэдээ чиглэсэн нааштай хариултыг олон хүн хүлээж сууна. 

 
Dorgio.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>