Орд бүрийн мөнгө даллах хэтэвчний өнгө өөр өөр байдаг

1002

Орд бүрийн мөнгө даллах хэтэвчний өнгө өөр өөр байдаг

 

Өнгө дагаж мөнгө ирдэг гэдэг. Тиймээс та өөртөө тохирсон өнгийн хэтэвчийг сонгож мөнгөний энергийг татах хэрэгтэй. Хэтэвчнийхээ өнгийг сонжоод нэг үзээрэй.

Хонь

хонины ордныхон улаан эсвэл илгэн хүрэн өнгийн түрийвч, хэтэвч барих нь зохистой. Эдгээр нь нарны өнгө бөгөөд энэ ордныхон руу мөнгө даллах шидтэй.

Үхэр

Энэ ордныхонд нарны шинж чанар ихээхэн давамгайлдаг. Иймд үхрийн ордныхон мөнгөлөг болон цагаан өнгийн хэтэвч сонговол зохистой.

Ихэр

Энэ ордныхонд тохирох хэтэвч болон цүхний цорын ганц өнгө бол ногоон. Ийм өнгийн зүйлд мөнгөө хадгалснаар улам арвижих болно.

Мэлхий

Сар бол мэлхийн ордны билэг тэмдэг юм. Иймд энэ ордны хүмүүс зөвхөн гэгээлэг өнгийн хэтэвч, цүнх барих хэрэгтэй.

Арслан

Арслангийн ордыг ивээгч нарны билэг тэмдэг юм. Хүчирхэг арслангууд улаан болон шар өнгийн түрийвч, цүнх сонговол ээлтэй аж.

Охин

Зөн билэг нь илүү хөгжсөн охины ордныхон бараан ногоон өнгийн хэтэвч, цүнх барьвал хөрөнгө мөнгөө арвижуулна хэмээн одод зөвлөж байна.

Жинлүүр

Энэ ордны хүмүүс цагаан, мөнгөлөг, шавран өнгийн хэтэвч сонговол тохиромжтой. Энэ бол тэдэнд хамгийн сайн сонголт бөгөөд хөрөнгө даллаж чадна.

Хилэнц

Хүчирхэг хилэнцийн ордныхон өөрсдийн давуу талуудыг илтгэх улаан өнгийн хэтэвч барьвал мөнгөө хүссэнээсээ ч ихээр арвижуулж чадна.

Нум

Үнэнч шударга нумын ордныхонд шар, улбар шар өнгийн цүнх, хэтэвч тун тохиромжтой. Та дэлгүүрээс хэтэвч сонгох гэж байгаа бол өнгийг нь нэг ажаарай.

Матар

Цэнхэр, хар өнгийн хэтэвч, цүнх эдгээр хүмүүст тун тохиромжтой. Ингэснээр тэдний хөрөнгийн үүдийг хамгаална.

Бумба Энэ ордны хүмүүс голдуу бараан өнгийн хэтэвч сонгох нь зөв. Ингэснээр тэд хөрөнгийн урсгалаа гартаа атгаж чадна.

Загас

Эв нэгдэл, урт удааны билэгдэл болсон загасны ордныхонд шар өнгийн хэтэвч, түрийвч зохимжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>