Х.Баттулга: Утааг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараана шүү

808

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, байр сууриа илэрхийлжээ. Энэ үеэр Х.Баттулга УИХ-ыг тарах санаачилга гаргана шүү гэв.

 

Тэрбээр "Чуулганы ирц их муу байна. Гишүүд иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон байтлаа чухал асуудал хэлэлцэх үеэр оролцохгүй байна. Жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад агаарын бохирдлыг бууруулах тодорхой үүрэг чиглэл өгсөн ч өнөөг хүртэл ганц нь ч биелээгүй. Ийм байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, зөвлөмж гаргаад яадаг юм.

 

Өнөөдөр бид дахиад ҮАБЗ хуралдуулж, шийдвэр гаргахаас санаа зовж байна. Монголын хувьд энэнээс өөр гай гамшиг байхгүй. 2004 онд анх намайг УИХ-ын гишүүнээр сонгогдоход л утааг ярьж байсан. Шийдэж чадахгүй байгаа нь сэтгэл зүрх байхгүй байгаагийн шинж. Ийм байдлаар явах юм бол УИХ-ыг тараахаар санаачилга гаргаас өөр арга алга. Утааг шийдэж чадахгүй бол УИХ тарахаас аргагүй. Шинэ Засгийн газар байгуулагдсан, ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол яах юм. УИХ-ыг тараах талын асуудлыг сар шинийн дараагаас тавина шүү" гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>