Бидний гар хүрдэг хамгийн бохир зүйлс
Бидний өдөр тутмын амьдралдаа гар хүрч байдаг зүйлс тоймгүй олон. Харин тэр олон эд зүйлс дотор их бохирдол, нян агуулж байдаг хэдэн зүйл байдаг. Санаанд ч оромгүй эдгээр зүйлсэд хүрсний дараа гараа тогтмол угааж, өөрийгөө хамгаалж байгаарай.
1. Хумсны дотор тал
Тийм ээ, өдөр тутам хүрдэг бүх зүйлсийн хамгийн бохир нь бидний биед байдаг. Энэ бол хумсны дотор тал. Хүний хумсанд ариун цэврийн өрөөнөөс илүү их нян цуглардаг байна. Тиймээс аль болох зориулалтын сойзоор угааж байгаарай.
2. Мөнгө
Цаасан мөнгө ч бай зоосон мөнгө ч бай нянгийн бас нэгэн үүр гэж хэлж болно. Учир нь мөнгө олон хүний гарыг дамжиж ирдэг. Тиймээс мөнгө, зоос гартаа барьсны дараа гараа угаах, боломжгүй бол ариутгагч заавал хэрэглэж байгаарай.
3. Дэлгүүрийн сагс, тэрэг
Чи магадгүй өдөр бүр хэрэглээд байдаггүй байх. Гэхдээ бохир эд зүйлсийн гуравдугаарт яахын аргагүй дэлгүүрийн сагс, тэрэг орно. Олон хүн ажлаа тарсны дараа буюу гараа огт угаагаагүй байхдаа хүрдэг, мөн дэлгүүрийн гадаа орхиод явчих тохиолдол ч бий.
4. Гар утас
Энэ жагсаалтнаас гар утсыг үлдээж болно гэж үү. Мэдээж үгүй. Гар болон амны хөндийн бүх бактер гар утсанд цуглардаг. Тэр тусмаа гар утсыг угааж цэвэрлэх боломжгүй. Энэ бүхнийг бодолцон хүүхдээ гар утаснаас аль болох хол байлгаарай.
5. Зурагтын удирдлага
Бактерын хувьд гар утаснаас бараг л ялгаагүй их нян агуулж байгаа. Гэхдээ утаснаас ялгаатай нь энэ асуудлыг шийдэх нэг арга бий. Удирдлагаа зориулалтын хүнсний бүтээгдэхүүнийг ороодог нимгэн гялгар уутаар ороож болно. Ингэснээр арчиж цэвэрлэх, ариутгахад хялбар байх болно.
6. Хаалганы бариул
Өдөр бүр, цаг минут тутамд гараа угаахаасаа өмнө хаалганы бариулд хүрдэг. Хэн нэгэн хүрэхэд үлдсэн бактерыг дараагийн хүн өөрөө ч мэдэлгүй авдаг. Мөн бариулны өнцөг булан бүрт нуугдсан бактериуд байдаг. Тиймээс л эмнэлгийн хаалганы бариулд ариутгасан даавуу өлгөөтэй байдаг юм шүү дээ.
7. Тэжээвэр амьтдын ул мөр
Тэд ч гэсэн тодорхой хэмжээгээр нян бактер агуулж байдаг. Гадаа тоглож байгаад орж ирсний дараах хөлд нь цугларсан бохир, шүлс, ялгадас гэх мэт. Тийм учраас ариун цэврийг сайн сахиж байх хэрэгтэй. Гэрийн тэжээвэр амьтандаа дадалтай болгох нь зүйтэй. Мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээг долоо хоног бүр хийж заншаарай.