АН-ЫН БҮЛЭГ У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ “МУУ” ДҮН ТАВИЛАА

774

АН-ЫН БҮЛЭГ У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ “МУУ” ДҮН ТАВИЛААЕрөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ хамт өнөөдөр (2018.01.29) Засгийн газар 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажилаа танилцуулж байна. Үүнтэй зэрэгцэн АН-ын зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газарт "муу” дүн тавилаа. Тус намын нарийн бичгийн дарга О.Магнай, АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар хэвлэлийн хурал зарласан. Тус намын зүгээс У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсоноосоо хойш гурван сар гаруйн хугацаанд хэлсэн үгнээсээ нэгийг ч хэрэгжүүлээгүй, намынх нь бодлого алга боллоо, ажлаа хийх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай хэлэхдээ "Нэг сайдыг нөгөөгөөр солиод ямар ч өөрчлөлт гарсангүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдохдоо 60 тэрбумын хэрэгтэй холбоотой асуудалд хариуцлага тооцно гэж байсан ч одоо замхарч байна. У.Хүрэлсүхийн хэлсэн олон үг зөрж байна” гэлээ.

УИХ 2017 оны аравдугаар сарын 4-ний хуралдаанаараа У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон бол аравдугаар сарын 20-нд сайд нарыг томилсон юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>