Мальдив 15 хоногийн хугацаатай онц байдал зарлав
Синьхуа агентлагийн мэдээ: Мальдивын Хууль зүйн сайд Шакор 5-нд Үндэсний телевизээр, өнөөдрөөс бүх улс даяар 15 хоногийн хугацаатай онц байдлыг хэрэгжүүлэхээр Мальдивын ерөнхийлөгч Абдулла Ямен албан ёсоор зарлиг болгосон гэж мэдэгджээ.
Шакор: Бүх Мальдивууд, Мальдивт амьдарч, айлчилж буй гадаадын хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулна гэдгээ ерөнхийлөгч Абдулла Ямен амласан. Онц байдлыг хэрэгжүүлсний улмаас зарим эрх чөлөө зохих хэмжээнд хязгаарлагдсан ч энгийн үйл ажиллагаа, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй хэмээн онцолсон байна.
Мальдивын энэ удаагийн улс төрийн үймээн энэ сарын 1-нд, дээд шүүх гэнэт шүүн таслах зарлиг гаргаж, ерөнхийлөгч асан Насеед зэрэг сөрөг хүчний 9 удирдагчийг цагаатгахыг өнөөгийн ерөнхийлөгч Абдулла Ямен болон түүний засгийн газраас шаардсанаас эхэлсэн юм. Дараа нь сөрөг хүчний дэмжигчид гудамжаар жагсаал цуглаан явуулж, жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна. 5-нд, ерөнхийлөгчийн алба мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, ерөнхийлөгч Абдулла Ямен Дээд шүүхэд гурван хувь захиа бичиж, 1-ний өдрийн шийдвэрийг гүйцэтгэхэд тулгарч буй сорилтуудын талаар Дээд шүүхэд хандан тайлбар хийсэн гэжээ.
Рэнчинсоо