Хятад, Шведийн харилцаа хүйтрэх үү

840

 

Хятад, Шведийн харилцаа хүйтрэх үүХонгконг гаралтай Шведийн иргэн Гуй Минхай Хятадын Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн ном хэвлүүлж, худалдаанд гаргасан тул өнгөрсөн сард баривчлагдсан. Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Гуй Минхай БНХАУ-ын хууль журмыг уландаа гишгэсэн учраас тус улсын хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн аж. Тэрбээр "Хятад улсын эсрэг аливаа үйл ажиллагааг бид таслан зогсоох ёстой” гэсэн юм.

Харин Шведийн Гадаад хэргийн яамнаас энэ үйлдлийг олон улсын дүрмийг зөрчсөн, Шведийн иргэний аюулгүй байдалд халдсан, тун ноцтой үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Гэтэл Хятадын талаас энэ асуудлыг БНХАУ-ын хуулиар шийднэ, харин хоёр улсын харилцааг урьдын адил нээлттэй байх болно гэсэн.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>