БАЯНХОШУУНД АГААРЫН БОХИРДОЛ СТАНДАРТААС 15 ДАХИН ИХ БАЙНА
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр яг одоогийн байдлаар агаарын чанарын индекс Баянхошуу орчимд хамгийн өндөр буюу 1581 байна. Энэ нь маш их бохирдолтой буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 15 дахин их байна гэсэн үг юм.
Мөн Баруун дөрвөн зам, МҮОНРТ орчимд агаар маш их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 500-г давжээ. Харин Амгалан орчимд агаар их бохирдолтой байгаа бол Нисэх, Толгойт, Бөхийн өргөө, 100 айлд дунд зэргийн бохирдолтой байна.
.jpg)