Бодлогын хүү хаашаа эргэх вэ?

218
 
Бодлогын хүү хаашаа эргэх вэ?Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 23-ны өдөр хуралдахаар болжээ. Одоогоор бодлогын хүү 11 хувьтай байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар хүүг бууруулах болов уу гэх хүлээлт өндөр байгаа юм. Учир нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал илаарьшиж, бодлогын хүүгээр эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар инфляц улсын хэмжээнд жилийн дүнгээрээ 6.9 хувийн өсөлттэй байна. Мөн гадаад валютын улсын нөөц 2018 оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 2804.3 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг гурав дахин нэмэгдээд байгаа юм. Төв банк хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сард болсон мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг 12 хувиас 11 хувьд хүргэж бууруулсан билээ.
Тэгвэл бодлогын хүү ЭДИЙН засагт хэрхэн нөлөөлөл үзүүлдэг вэ. Энгийнээр тайлбарлавал бодлогын хүү гэдгийг төгрөгийн суурь үнэ гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл,
иргэн А иргэн Б-ээс мөнгө зээлье гэвэл хамгийн багадаа Монголбанкны бодлогын хүү буюу 11 хувийн хүүгээр авна гэсэн үг. Харин онолын түвшинд бол бодлогын хүү гэдэг нь Төв банкны үнэт цаасны хүү юм. Аль ч улсын төв банк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол суваг нь ТБҮЦ байдаг. 
Үүгээр дамжуулж, төв банк эдийн засагт хэр хэмжээний мөнгө эргэлдүүлэх вэ гэдгээ шийдвэрлэдэг. Хэрэв ТБҮЦ-ны хүү буюу бодлогын хүү өндөр байвал банкууд илүү ихээр худалдаж авна. Тэр хэрээр төв банк банкууд дахь эх үүсвэрийг өөр дээрээ төвлөрүүлж, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг хумина. Харин бодлогын хүүгийн түвшин бага байвал банкууд ТБҮЦ авах бус аж ахуйн нэгжүүдэд зээл олгохыг илүү сонирхоно гэсэн үг. Тэр хэрээр эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх юм.
Товчхоноор бол банкууд мөнгөө төв банкинд хадгалуулсныхаа төлөө авч буй хүү нь төв банкны бодлогын хүү юм, Хүү өндөр байх тусам банкууд эрсдэлгүй, найдвартайгаар нь төв банкинд мөнгөө хадгалуулж, иргэн Доржид мөнгө зээлүүлэх шаардлагагүй болно гэсэн үг. Зээл олголоо ч маш өндөр шаардлагатай, өндөр хүүтэйгээр олгоно. Банкнаас иргэн Доржид олгох зээлийн хүү нь төв банкны бодлогын хүүнд суурилж, нэмэх нь ашигт ажиллагаа, эрсдэлийн хэмжүүр, үйл ажиллагааны зардал, эх үүсвэрийн зардал зэргийг шингээснээр тогтоно.
Монголын жишгээр бол бодлогын хүү 11 хувь байгаа үед банкуудын зээлийн дундаж хүү жилийн 20 орчим хувь дээр тогтож байна. Энэ утгаараа зээлийн хүү өндөр тогтож байгаа нэг шалтгаан нь төв банкны бодлогын хүү болж байна гэх шүүмжлэл бий. Гэхдээ бодлогын хүү өндөр тогтож байгаа шалтгаан нь Монголын эдийн засаг дахь эрсдэл гэдгийг шинжээчид хэлдэг.
2016 оны сүүлээр Монголын эдийн засагт ихээхэн эрсдэл хуримтлагдаж, иргэдийн т