Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансериас “Сүрьеэгүй Монголын төлөө” уриан дор өдөрлөг зохион байгуулж байна

1207

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр "Сүрьеэтэй тэмцэх өдөр”  болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн  сүрьеэгийн диспансериас "Сүрьеэгүй Монголын төлөө” уриан дор ДЭМБ-ийн санхүүжилтээр ХӨСҮТ-ийн СТСА-тай хамтран эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчтөн болон түүний ар гэрийнхэнд энэ сарын 20,21-ний өдрүүдэд "ЭТС-тэй өвчтөнтэй хийх дэмжих бүлгийн уулзалт" сургалтыг хийлээ.

Сургалтанд нийт 60 гаруй өвчтөн болон түүний гэр бүлийнхэн хамрагдсан юм. Сургалтыг ОЭТС хариуцсан эмч Э.Биндэрьяа, СТСА-ийн хяналтын эмч н.Насанжаргал, н.Янжиндулам болон Ганчимэг нар удирдан, эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний тухай мэдээлэл хүргэлээ.

Сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж оношлох нь маш чухал. Оношлогдсон тухайн өвчтөн эмчлэгдэж, халдварыг бусдад тараахгүй байх хамгийн сайн арга юм. Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэг хандлагаа сайжруулснаар сүрьеэгийн халдвараас өөрийгөө сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд анхааруулав.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>