Хүү Жорж Буш Путинийг " ухаалаг тактикч" гэж тодорхойлжээ
АНУ-ын ерөнхийлөгч асан хүү Жорж Буш оросын удирдагч Владимир Путиний тухай өөрийн санаа бодлыг америкийн сэтгүүлчидтэй хуваалцсан байна.
Тухайлбал, тэр Оросын төрийн тэргүүнийг "маш ухаалаг тактикч” гэж тодорхойлжээ. Ингэхдээ ОХУ-ын эрх ашигийг ямагт хамгаалах гэсэн Путиний хүсэл эрмэлзлэл нь Вашингтоны засаг захиргааны хувьд гол асуудал болж байдгийгхүү Бушдурдсан байна. Цагаан ордны хуучин тэргүүн телевизийн "Fox Business” сувагт өгсөн ярилцлагадаа, "тэрээр(Путин) би ялна, АНУ ялагдана гэсэн байдлаар олонхи асуудалд ханддаг” гэжээ.
Үүнээс гадна,Путин бол "маш эрч хүчтэй удирдагч” гэж Буш үзэж байна.Оросын удирдагч"ЗСБНХУ байхгүй болсон хэдий ч, зөвлөлтийн нөлөөг сэргээхээр”идэвхийлэн санаархаж байгаа юмгэж Буш дурджээ.
Энэ бүхэнтэй холбогдуулан АНУ-ын хуучин ерөнхийлөгч ОХУ-тай харьцахдаа илүү тууштай байхыг америкийн одоогийн эрх баригчдад зөвлөөд,Путинийг "дутуу үнэлж болохгүй” гэж хэлсэн байна.
Дашрамд дурдахад, "Путинтэй ярилцсан нь” гэдэг дөрвөн ангит кино бүтээсэн америкийн найруулагч Оливер Стоун түүнийг "Оросын жинхэнэ хүү” гэж тодорхойлж байсныг "Комсомольская правда” сонины сайтадбичсэн байдаг.
С.Инда