Ерөнхий сайдын төлөвлөгөө нуржээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат орон нутаг дахь томилолтоо Баян- Өлгий аймгаас эхлүүлэхээр төлөвлөж байсан ч түүний төлөвлөгөө нуржээ.
Тодруулбал Ерөнхий сайд өчигдөр 08.00 дагт Улаанбаатар хотоос "Аэро Монголиа” компанийн онгоцоор нисч Баян-Өлгий аймагт газардах ёстой байсан ч тус аймагт хоёр дахь өдөртөө их хэмжээний цас үргэлжлэн орж, шуурч, манан бууснаас үүдэн онгоц газардах боломжгүй болжээ.
Тиймээс тэд цааш нисэн, Ховд аймагт газардаж, тэндээс ажлаа эхлүүлсэн байна. Казах түмний баярын эхний өдөр Ерөнхий сайд тус аймагт ажиллахаар төлөвлөсөн ч цаг агаарын нөхцөлөөс болоод төлөвлөгөө нь ийнхүү өөрчлөгдсөн байна.