СОНГУУЛЬД БЛОКЧЭЙН ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХЫГ САНАЛ БОЛГОВ
Төрийн Дума дахь ЛДПР намын төлөөлөгч Василий Власов Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфиловад хандан Москва хотын Захирагчийн сонгуулийг блокчэйн технологийг ашиглан явуулахыг санал болгов.
Василий Власовын үзэж байгаагаар санал хураалтыг блокчэйнд суурилан явуулах нь сонгогч байгаа газраасаа санал өгөх боломжийг олгож, бас хөндлөнгийн нөлөөг бууруулах ажээ. "Блокчэйн технологи санал хураалтад үр ашигтай гэдгийг нотлохын тулд энэ онд зохиогдох Москва хотын Захирагчийн сонгуульд ашиглахыг санал болгож байна.
Тэгээд ч Москва хот бол ОХУ-даа мэдээллийн технологийн хөгжлийг хүртэж байгаа гол газрын нэг. Сүүлийн жилүүдийн сонгуулийн ирцийг харахад Москва хотын сонгогчдын ирц тогтмол буурсан. Цахимаар санал авах нь бас зардлыг эрс бууруулах сайн талтай” хэмээн Василий Власов Сонгуулийн ерөнхий хороо руу илгээсэн захидалдаа дурджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ