АТГ: 60 тэрбумын хэргийг хаасан

669

 

АТГ: 60 тэрбумын хэргийг хаасанАвлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдрийн уламжлалт хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны 6 дугаар сард хийсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар?

-60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг байна гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй учраас прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгаж байгаа юу?

-БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролд эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. 

-Дархан аварга Х.Баянмөнхийн гомдлын дагуу Допингийн эсрэг үндэсний төвийг шалгах боломжтой юу?

-Гомдол мэдээллийг шалгаж байгаа.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>