Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлжээ

44

Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлжээ

 

НПГ-аас Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлсэн талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсгийн шалгаж буй.

Уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтын дагуу С.Зоригийн хамтран амьдрагч байсан Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэн, өчигдрөөс яллагдагчаар татжээ. Түүнд өчигдөр яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан юм байна. Одоогоор энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.