Хөдөлмөрийн аюулгүй байдал Дорноговь аймагт хэрэгжлээ

816

Хөдөлмөрийн аюулгүй байдал Дорноговь аймагт хэрэгжлээ

 

Дорноговь аймаг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын ажлын хүрээнд холбогдох байгууллагуудын  хамтарсан зөвлөл байгуулан  ажиллаж байна. Энэ зөвлөл  аж ахуй нэгж, байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнуудыг оролцуулсан сургалт, семинарыг   ажлын талбарт нь зохион байуулж, зарим үнэлэлт дүгнэлтийг өгах юм байна.

Дээрх аймагт үйл ажиллагаа явуулж байгаа "Доншен газрын тос”-ны компани олон нийтэд үзүүлэх сургалтыг зохион байгуулж, үйлдвэрлэлийн гэнэтийн осол гэмтлийн үед яаралтай авах арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.   

2016 онд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөж, ажиллагаагүйгээс болж Дорноговь  аймагт үйлдвэрлэлийн дөрвөн осол гарч, хоёр хүний амь нас эрсэдсэн байна.

Хэдийгээр бусад аймагтай харвцуулахад осол эндэл бага хувь эзлэж байгаа ч цаашид уул уурхай, барилгын салбарт анхаарал хандуулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>