Ши Жиньпинийг элэглэсэн “HBO” сувгийг Хятадад гаргахыг хоригложээ

610

 

Ши Жиньпинийг элэглэсэн “HBO” сувгийг Хятадад гаргахыг хоригложээДэлхийн шилдэг кино суваг болох "HBO” сувгийн "Last week tonight” нэвтрүүлгээр комидиан Жон Оливер Хятадын дарга Ши Жиньпинийг Винни Пух хүүхэлдэйн киноны баатартай харьцуулан хошигносны улмаас тус телевизийн эфирийг Хятадад гаргахыг хоригложээ.

Комидиан Жон Оливер Хятадын удирдагчийн хэрэгжүүлж буй улс төр, эдийн засгийн арга хэмжээнүүдийг шүүмжилж, хошигнож байжээ. Уг явдал болсны маргааш гэхэд тус сувгийг хориглох жагсаалтад оруулж, Хятадад нэвтрүүлэх эфирийг нь хаасан байна.

БНХАУ-ын Засгийн газраас хамгийн том олон нийтийн сүлжээ болох "Weibo” сайтад комидиан Жон Оливерын шоу болон түүнтэй холбоотой мэдээллийн талаарх хайлт хийх болон мэдээлэл бичиж түгээхийг хориглосон байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>