Хамгийн үнэтэй машинуудыг хэн эзэмшдэг вэ?

51

 

Хамгийн үнэтэй машинуудыг хэн эзэмшдэг вэ?Тансаг машинд дургүй хүн гэж хаа байх вэ? Спорт загварын тансаг унаатай болохыг хүсдэг хүн байхад тийм машинуудын цуглуулгатай ч хүн байдаг. Дэлхийн хамгийн үнэтэй машинуудыг мэдээж алдартнууд, олны танил хүмүүс эзэмшдэг бөгөөд тэдний ихэнх нь өөрсдийн цуглуулгатай гэнэ. Тэгвэл дэлхийн хамгийн үнэтэй 25 машиныг ямар хүмүүс эзэмшдэг юм бол?

25"Bugatti Grand Sport Vitesse"

АНУ-ын мэргэжлийн боксчин Флойд Мэйвезер (Floyd Mayweather) энэхүү машинаа интернет худалдааны "Ebay" сайтад дөрвөн сая ам.долларт өгөхөөр зарлаж байсан.

24"1949 Porsche 356"

АНУ-ын жүжигчин Жерри Сайнфелд (Jerry Seinfeld)-ын эзэмшдэг энэхүү машин нь 80-160 мянган ам.доллараар үнэлэгддэг.

23"Ferrari F430"

Ким Кардашиан (Kim Kardashian)-ы унадаг энэ тасаг машин нь 187 мянган ам.долларын үнэтэй.

22"Bentley GT Continental"

Парис Хилтон (Paris Hilton) 285 мянган ам.долларын энэхүү машиныг төрсөн өдрөөрөө өөртөө бэлэглэж байжээ.

21"Rolls Royce Ghost"

Холимог тулааны аварга Конор Макгрегор (Conor McGregor)-ын эзэмшдэг 350 мянган ам.долларын үнэтэй тансаг унаа.

20"Rolls-Royce Phantom Drophead"

Виктория Бекхэм (Victoria Beckham) болон Дэвид Бекхэм (David Beckham) нарын эзэмшдэг 407 мянган ам.долларын машин.

19"Maybach 57"

АНУ-ын реппер Рик Росс (Rick Ross) энэхүү үзэсгэлэнтэй машиныг 430 мянган ам.доллараар худалдан авч байжээ.

18"1973 Porsche 911 Carrera RS"

500 мянгаас дөрвөн сая ам.доллароор үнэлэгддэг энэхүү машин АНУ-ын жүжигчин Жерри Сайнфелд (Jerry Seinfeld)-ын цуглуулгад байдаг.

17"Mercedes SLR McLaren"- 500 мянган ам.доллар

АНУ-ын алдарт инээдмийн жүжигчин Жей Лено (Jay Leno)-гийн 500 мянган ам.долларын тансаг унаа.

16"Enzo Ferrari"

АНУ-ын алдарт жүжигчин Николас Кэйж (Nicholas Cage)-ийн 670 мянган ам.долларын үзэсгэлэнтэй улаан машин.

15"Porsche 959"

АНУ-ын жүжигчин Жерри Сайнфелд (Jerry Seinfeld)-ын цуглуулгад 700 мянган ам.долларын үнэтэй "Porsche" ч байдаг аж.

14"Lamborghini Aventador"

Алдарт реппер Канье Уэст (Kanye West)-ийн 750 мянган ам.долларын унаа.

13"Laferrari Aperta"

АНУ-ын мэргэжлийн боксчин Флойд Мэйвезер (Floyd Mayweather) нэг сая ам.доллараар уг машиныг өөрийн болгож байжээ. Яг энэ загварын машин дуудлага худалдаагаар 10 сая ам.доллар хүрч байсан.

12"1959 Convertible Rolls Royce"

Нэг сая ам.долларын үнэтэй энэхүү машиныг дуучин Бейонсе (Beyonce) унадаг.

11"2014 McLaren P1"

АНУ-ын алдарт инээдмийн жүжигчин Жей Лено (Jay Leno) 1.35 сая ам.доллараар энэ тансаг машиныг худалдан авч байжээ.

10"Pagani Huayra"

Энэ машиныг АНУ-ын мэргэжлийн боксчин Флойд Мэйвезер (Floyd Mayweather) 1.4 сая ам.доллараар худалдан авч байсан.

9"Gold Bugatti Veyron"

АНУ-ын алдарт реппер Фло Рида (Flo Rida)-гийн 1.7 сая ам.долларын тансаг машин.

8"1955 Mercedes 300SL Gullwing Coupe"

АНУ-ын инээдмийн жүжигчин Жей Лено (Jay Leno)-гийн 1.8 сая ам.долларын үнэтэй унаа.

7"Lamborghini Gallardo"

АНУ-ын алдарт реппер 50 cent уг машиныг хоёр сая ам.доллараар авч байжээ.

6"Aston Martin One-77"

Энэхүү машиныг АНУ-ын мэргэжлийн боксчин Флойд Мэйвезер (Floyd Mayweather) гурван сая ам.доллараар худалдан авсан аж.

5"Bugatti Chiron"

Мөн л Флойд Мэйвезер (Floyd Mayweather) 3.5 сая ам.доллараар энэхүү "Bugatti"-г цуглуулгандаа нэмж байжээ.

4"1955 Porsche 550 RS"

3-5 сая ам.долларын үнэтэй энэхүү унааг АНУ-ын жүжигчин Жерри Сайнфелд (Jerry Seinfeld) эзэмшдэг.

3"CCXR Trevita Hypercar"

Мөн л мэргэжлийн боксчин Флойд Мэйвезер (Floyd Mayweather) 4.8 сая ам.доллараар энэхүү машиныг авч байжээ.

2"Maybach Exelero"

АНУ-ын алдарт реппер Жей Зи (Jay Z)-гийн найман сая ам.долларын тансаг унаа.

1"1963 Ferrari 250 GTO"

Автомашин цуглуулагч Паул Паппалардо (Paul Pappalardo) уг машиныг 2013 онд 52 сая ам.доллараар зарж байсан.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.