ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫХАН ГАР УТАСНЫ ТОГЛООМОНД ДОНТОЖ БАЙНА

876

ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫХАН ГАР УТАСНЫ ТОГЛООМОНД ДОНТОЖ БАЙНА

 

Дэлгэцэнд донтох хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгааг  эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тэдний хувьд компьютерийн тоглоом, facebook хуудаснаас болж сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай болж хувирч байгаа юм. Эхэн үедээ өөрийгөө зугаацуулах гэж тоглоом тоглосон хүүхдүүд эцэст нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очихоос өөр аргагүйд хүрч байгаа юм.

Тус төвийн эмчийн хэлж буйгаар дэлгэцийн донтолтод 10-21 насны хүүхэд, залуус хамгийн ихээр өртөж байгаа аж. Мөн  цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд гар утасны тоглоомонд  ихээр донтож, ядаргаанд орж улмаар эмчлүүлэхээр ирэх болжээ. Тус эмнэлгийн тухайд сурагчдын амралтаар илүү их ачаалалтай болж, дэлгэцийн донтолтод өртсөн хүүхдүүдээр ор нь дүүрдэг байна.

Дашрамд дуулгахад, 2017 онд 2100 хүүхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд \СЭМҮТ\ хэвтэн эмчлүүлснээс 357 хүүхэд РС тоглоом, дэлгэцийн донтолтоос хамааралтай гэсэн оноштой байжээ. Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, хөвгүүд РС тоглоомонд, харин  охид фейсбүүкээр их аялснаар дэлгэцэнд донтсон аж. 

Дэлгэцийн донтолт гэж юу вэ?

Телевиз удаан хугацаагаар үзэх, гар утсаар удаан оролдох, компьютерийн тоглоом хэт их тоглохыг дэлгэцийн донтолт гэнэ. Таны хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандаарай.
 
  • Хүүхэд уур уцаартай болох
  • Орчин тойрноосоо тасрах
  • Зожигрох
  • Гар нь чичрэх
  • Нойр нь муудах

Дэлгэцийн донтолтоос сэргийлэхийн тулд:

 
  • Өдөрт 30 минутаас илүүгүй, 2-оос ихгүй удаа гар утас, компьютер, зурагт үзүүлэх
  • Бага насны болон өсвөр насны хүүхдүүдээ телевиз олон цагаар үзүүлэхгүй, зөвхөн тодорхрой цагаар үзүүдэг болгоё.
  • Хүүхдээ хайрлая
  • Хүүхэддээ цаг зав гаргая
  • Анхааралтай үгийг нь сонсож суръя
  • Хүүхдээ жаахан гэлтгүй гэр орны ажилд(  насанд тохирсон ажил) сургая
  • Спорт , урлаг, төрөл бүрийн дугуйланд сургах
  • Та хичнээн завгүй ч байсан хүүхэддээ 2 цаг зав гарга.
  • Амралтын өдөр гэр бүлээрээ салхинд гарах, цагийг хамтдаа өнгөрүүлэх
  • Гэртээ номын сантай болох

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>