Б.БАХЫТГҮЛ: МОНГОЛЫН ТӨРИЙН ЭМГЭНЭЛИЙН ҮНЭН ТӨРХ НЬ Д.МУРАТ

691

Б.БАХЫТГҮЛ: МОНГОЛЫН ТӨРИЙН ЭМГЭНЭЛИЙН ҮНЭН ТӨРХ НЬ Д.МУРАТ

 

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буруутган шүүсэн юм.

 
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 11.6.1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн заасан байдаг.
 
Улмаар шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
 
Өөрөөр хэлбэл, Д.Муратыг Б.Бахытгүлийн биед халдаагүй, ямар нэгэн хохирол учруулаагүй гэж үзсэн байна.
 
Тэгвэл хохирогч гэх Б.Бахытгүл анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчийнхөө хамт дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм.

Тэрбээр шүүхийн шийдвэрт ихэд уурлаж бухимдсан бөгөөд шударга бус шийдвэр гаргалаа. Ер нь Монголын төрийн эмгэнэлийн үнэн төрх нь Д.Мурат. Тэр их сургууль байтугай, коллеж ч төгсөөгүй, боловсролгүй, өнөөгийн төрийн гутамшиг шүү дээ. Тэрийг хэн тоож улстөрийн золиос хийх вэ дээ гэж ярьжээ.

О.Сайхан 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>