Нүүрсний уурхайд 4 иргэн хордож амиа алджээ
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд нүүрсний цооногт ажиллаж байсан иргэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдрийн 13.00 цагаас хойш нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна гэсэн дуудлагыг 09.01-ний өдрийн 20.25 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын долоон алба хаагч, 11 метрийн гүн нүхэнд нүүрстөрөгчийн дутуу исэл /298 ppm/-д хордож нас барсан тус дүүргийн харьяат иргэн Д /41 настай, эрэгтэй/, иргэн О /23 настай, эрэгтэй/, иргэн Ц /20 настай, эрэгтэй/, иргэн М /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
О.Сайхан