ШШҮХ-ийн шинжээчдийг цагдан хорьжээ Нийгэм 12-09-2018, 11:33 659 Хуваалцах Цагдаа, АТГ-аас хамтарсан ажлын хэрэг гарч ШШҮХ-д ажилласан байна. Улмаар тус газрын сэжиг бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг 2018-09-10-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн бөгөөд улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. Хэрэгт холбогдсон эдгээр шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид юм байна. эх сурвалж:undesten.mn 659 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 3-04-2018, 04:06 С.Баярцогт, Б.Ариунсан нарыг 30 хоног үргэлжлүүлэн хорихоор боллоо… 23-02-2018, 01:23 УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ… 13-12-2017, 03:36 МХЕГ-ын авлига авч байгаад баригдсан албан тушаалтнуудыг цагдан хорьжээ… 15-05-2015, 12:43 Г.Маралмаад 20, Т.Цогтод 5 жилийн хорих ял төлөвлөжээ… 29-08-2014, 12:33 Бааварт 3 жил 5 сар хорих ял оноолоо… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.