ХУД, Төмөр замын цагдаагийн хэлтсийн дарга нарыг АТГ-аас саатууллаа
АТГ-аас өнгөрсөн баасан гаригт нэгэн баривчилгаа хийжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч А, Төмөр замын цагдаагийн хэлтсийн дарга нарыг саатуулсан байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Цагдан хорьсон нь үнэн" гэх тайлбарыг өглөө.
Харин одоогоор яг ямар шалтгаанаар ийнхүү саатуулсан нь тодорхойгүй байна.
Цагдаагийн дарга нар сүүлийн үед гэмт хэрэгт холбогдож саатуулагдах хэрэг их гарч байна. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард Ховд аймгийн цагдаагийн газрын дарга Г, СХД-ийн III хэлтсийн дарга Б нарыг бусдаас их хэмжээний ам.доллар авлигад авсан байж болзошгүй гэсэн хэрэгт буруутган шалгаж байгаа юм.