Бямба гарагт "Авто машингүй" өдөр болно

607

 

Энэ жилийн "Автомашингүй өдөр”-ийг "Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” гэсэн уриатайгаар энэ сарын сарын 22-ны бямба гарагт зохион байгуулахаар болсон. Бямба гаригт Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг өглөөний 07:00-19:00 цагийн хооронд хязгаарлаж хаахаар болсон байна.

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулах гэж буй юм.

"Автомашингүй өдөр"-өөр нийслэлийн иргэд автомашинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарах юм.

Бямба гарагт "Авто машингүй" өдөр болно

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>