Энэ онд 952 хүний автомашин жолоодох эрхийг хасчээ

497

 

Эхний хагас жилийн байдлаар Орхон аймагт 300 гаруй хүн гэмт хэрэгт холбогдсоны 55.2 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. 

Цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 1190 жолоочийг илрүүлж 952-ынх нь жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хассан аж. Дээрх тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн тоо 45.5, жолооны эрхээ хасуулсан тохиолдол 35.4 хувиар тус тус өссөн байна.

Түүнчлэн Монгол Улсад үйлдвэрийн ослын 30, гэр бүл салалтын 45, авто ослын 60-70, хүн амины гэмт хэргийн 82, бэлгийн хүчирхийллийн 92 хувь архидан, согтууруулахтай холбоотой байдаг тухай албаны эх сурвалжид тэмдэглэжээ.

Мөн архины хордлогооор  сүүлийн таван жилд 1000 гаруй хүн нас барж,  архинд донтох хүний тоо хоёр дахин нэмэгдсэн гэж Орхон аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.  

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>