Цагдаа нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ

664

 

Өнгөрсөн даваа гаригт цагдаагийн дарга нарыг ямар учраас баривчилсан талаарх мэдээлэл тодорхойгүй байв. Энэ талаар тодруулахад, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулжээ.

Түүнтэй хамт тус хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар нарыг шалгаж эхэлсэн тухай мэдээллийг эх сурвалж өгч буй юм. Нийслэлийн прокурорын газраас мэдээлснээр, цагдаагийн хошууч Г.Алтан-Очирыг шүүгчийн захирамжаар 30 хоног саатуулсан бөгөөд түүнд холбогдох хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.

Хошууч Г.Алтан-Очир нарыг бусдаас их хэмжээний буюу 20-30 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Тэднийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарын үйлдэлтэй холбоотойгоор саатуулсан бололтой. Шинжээчдийг бусдаас хахууль авч, хуурамч дүгнэлт гаргасан байж болзошгүй хэмээн сэжиглэж буй юм.

Цагдаа нар хээл хахуулийн хэрэгт холбогджээ

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>