Монгол - Лаосын багууд өнөөдөр тоглоно

751

 

Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монголын охидын шигшээ багийнхан өнөөдөр хэсгийн гурав дахь тоглолтоо 17:00 цагаас Лаосын багтай хийнэ.

Лаос бол хоёр жилийн өмнө Азийн АШТ-д оролцож байсан энэ хэсгийн хамгийн туршлагатай баг юм. Ики Ёжи дасгалжуулагчтай Монголын шигшээ багийнхан хэсгийн хамгийн хүчтэй баг гэгдэж буй Лаосын өнөөдөр хожиж байж зургаан оноотой болж хэсгээс гарах боломжоо хадгалан үлдэнэ.

Манай шигшээ жилийн Зүүн Азийн АШТ-ий хүрээнд Лаосын багтай тоглож 2:0-ээр ялагдаж байв. Тэр цагаас хойш Монголын охидын шигшээ ур чадвар ихээхэн өссөнийг энэ удаагийн тэмцээнээс та бүхэн харж буй бизээ.

Оройн 17:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд болох Монгол, Лаосын шигшээгийн тоглолтуудыг хүрэлцэн ирж үзнэ үү.

Монгол - Лаосын багууд өнөөдөр тоглоно

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>